Түр зуурын дуу цахилгаантай бороо орно

ceb4a9e8d4b1723fbigӨнөөдөр Улаанбаатар хотно үүлшинэ. Өдөртөө түр зуурын дуу цахилгаантай бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим нутгаар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр  26-31 градус, бусад нутгаар  19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  өдөртөө 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаг, Өмнөговийн баруун хэсгээр өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Мөн өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Ховд гол Өлгий , Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Сагсай гол Буянт сум, Харбут гол Алтай сум, Чигэртэй гол Дэлүүн сум, Булган гол Байтаг сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаанүүр сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Баруунтуруун гол Баруунтуруун сум орчимд үерийн түвшинг даван үерлэж байна.

Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих