Загвар өмсөгч Х.Бадамгэрэл, Д.Долгион хоёрын найз залууг булаасан жирийн монгол охин

Anujin HishigЦуутай хүүхнүүдийн дуутай амьдралын шуугиан тасрахгүй юм даа. Загварын ертөнцөд Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Пүрэвсүрэн гээд л цуутай хүүхнүүдийн амьдрал олны нүдэн дээр өрнөж, байнга дуулиан тарьж байсан. Жил гаруйн өмнө топ модель Ч.Уранбилэг, Г.Урнаа хоёр МSC-ийн гадаад захирлуудын хүлээн авалтад дээр гадаад залууг булаалдсан гэж өнөөдрийг хүртэл олны дунд жиг жуг шивнээгээр үргэлжилж л байна. Тэдний зохиосон киноны үргэлжлэлийг нэгэн бичил хүлээн авалтын үеэр загвар өмсөгч Х.Бадамгэрэл, “Мисс Монголиа 2012” тэмцээний  тэргүүн байрын эзэн Д.Долгион нар туурвижээ.
Сүүлийн жилүүдэд бусдаасаа ялгарч гарч ирсэн энэхүү хоёр загвар өмсөгчийн тулааны үндсэн шалтгаан нь Хишигжаргал байжээ. Х.Бадамгэрэлтэй үерхдэг байсан Хишигжаргал өмнө нь мөн л загвар өмсөгч Д.Долгионтой үерхэж хамтран амьдрахдаа байсан юм билээ. Харин тэр хоёрын дурлалын түүх нэг их удаан үргэлжлээгүй цэг тавигджээ. Хишигжаргал дараахан нь загвар өмсөгч Х.Бадамгэрэлтэй үерхэж хоёр хос олны нүдэнд ил болсон юм байх.
Хишигжаргал гэгч залуу Х.Бадамгэрэлтэй үерхэхээсээ олон сарын өмнө Д.Долгионоос салсан юм гэнэ. Тийм ч учраас найзууд болох Х.Бадамгэрэл, Д.Долгион хоёрын дунд маргаан өмнө нь гарч байгаагүй аж. Гэхдээ тэр хоёр нэг удаа муудалцсан. Загварын хоёр сайхан бүсгүй нийлж, найзуудтайгаа  наргицгаасан юм байх.  Д.Долгион, Х.Бадамгэрэл хоёр бол танилууд, тийм ч учраас  нэг агентлагт эв зүйгээ олоод ажилладаг байж. Шоу тарахын үед Хишгээ гэх нөгөө залуу нь Х.Бадамгэрэлийг авахаар иржээ. Энэ үед Д.Долгион тэр хоёр руу хор шартай үг шидсэнээс болж  хэрүүл үүссэн гэнэ. Хоёр  нэртэй загвар өмсөгч бүсгүй хоорондоо таарамж муутай ч бусдын нүдэнд буруу харагдахыг хүсдэггүй учраас хэн хэн нь маш тэвчээртэй ханддаг гэнэ. Тэрхүү тэвчээр  нь алдуурч, найзуудын хүрээнд тэсрээд авсан тухай загварынхан одоо хүртэл ярьдаг.
Гэхдээ л Бадамгэрэл, Долгион хоёр эрэгтэй загвар өмсөгч Хишигжаргалаас болж муудалцах хэрэггүй байж. Бадамгэрэл, Долгион хоёртой Хишигжаргал алтан бөгж зүүж өгч, хуримласангүй, эцсийн мөчид тэрээр тэс өөр сонголт хийжээ. Загварын “учиртай гурван толгой” болж байсан тэдний зам гурван тийш салж, Хишигжаргал нь ондоо охинтой сүй тавьсан. Сүй тавьж, Хишигбаттай хамт амьдарч байгаа Анужин өнөө маргаашгүй төрөх анхныхаа хүүхдийг хүлээж жаргалтай амьдарч байгаа. Зарим нь өнгөрсөн сард Анужин амаржсан ч гэдэг. Хэдийгээр Анужин загвар өмсдөггүй, миссийн тэмцээнд оролцоогүй ч Долгион, Бадамгэрэл хоёроос огт дутахааргүй царай зүс, нуруу туруутай сайхан охин гэлцэх юм билээ. Мисс Бадамгэрэл дуучин Беки хоёр салж хагацахаа больж, үрийн зулай үнэрлэхээр хамтдаа догдлон хүлээж байгаа. Тун удахгүй хуримын тов дуулгана байх. Долгион харин найз залуугүй салхи шиг эрх чөлөөтэй ганцаараа явна.  WWW.TOVCHOO.MN


URL:

Сэтгэгдэл бичих