Тамирчид “Инчеон 2013” наадмыг дайлаар мордов
“Инчеон 2013” Азийн танхимын болон тулааны спортын наадам энэ сарын 29-нөөс ирэх сарын 6-ны хооронд болно.
Уг спортын наадамд Монголоос спортын есөн төрлөөр 83 тамирчин оролцохоор болжээ.
Тэгвэл өнгөрөгч өдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол Олимпик Хаусд боллоо. Уг ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ССАЖЯ-ны Спортын бодлогын хэрэгжүүлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, “Инчеон 2013” наадмын багийн ахлагч, МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар оролцсон байна.
Сонирхуулахад, “Инчеон 2013” наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн 45 орны баг тамирчид 100 багц медалийн төлөө хүч үзэх юм.
URL: