Хөл бөмбөгийн орон дэлхийн аваргын тэмцээнд бэлэн үү?

527-1372051351middleХөлбөмбөгийн орон Бразилд ирэх жил “2014 world cup” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ.
Энэ нь хөлбөмбөгийн фанатуудад таатай үйл явдал ч бразилчуудын хувьд сайн мэдээ биш бололтой. Өөрөөр хэлбэл тус улсын дотоодын асуудлаас болж хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилд болох эсэх нь эргэлзээтэй байсан юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Олон улсын хөлбөмбөгийн холбооноос тэмцээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болохыг холбогдох албаныхан мэдээлсэн байна. Энэ талаар ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Валке “Бразилд дэлхийн цомын тэмцээн болдгоороо болно.
Бидний зүгээс тэмцээнийг цуцлах тухай санал гаргаагүй” хэмээн мэдэгджээ. Болсон үйл явдлыг сануулахад хөл- бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагчид 13 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Энэ нь бразилчуудын эгдүүцлийг төрүүлж улмаар жагсаал цуглаан хийхэд нөлөөлжээ.
Түүнээс гадна энэ сарын эхээр нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ гурван реал байсныг нэмсэн нь иргэдийн бухимдлыг ихэд хүргэсэн байна. Дундаж амьдралтай иргэдийн хувьд тус шийдвэр нь нүдээ олоогүй бөгөөд Засгийн газрын төлөөлөгч нийтийн тээврийн үнийг бууруулахгүй хэмээн мэдэгдсэний дараа байдал улам хурцаджээ.
Рио де Жанэйро, Сан Паулу, Сальвадор, Куритиба, Брази- лиа зэрэг томоохон хотод эсэргүүцлийн жагсаал тайван өрнөж байсан ч сүүлийн өдрүүдэд байдал хяналтаас гарч жагсагчид төрийн мэдлийн хэд хэдэн байгууламж уруу халдсан байна.
Орон нутгийн агентлагууд “Нийгэмд ийм хэмжээний том эсэргүүцлийн жагсаал болж байгаагүй. Тэд хотын Хууль тогтоох хурлын байр, Үндэсний их хурлын ордон болон Сан-Паулу мужийн захиргааны байшинд халдлаа” гэж мэдээлжээ.
Үүний дараа эрх бариг- чид томоохон мужуу дын тасалбарын үнийг нэмэг- дүүлсэн шийдвэрээ цуцалсан ч жагсаал үргэлжилсээр байгаа юм. Жагсагчид нийтийн үйлчилгээ хангалтгүй байгаа, олон улсын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зардлыг шүүмжилж, эрх баригчдад хандан илүү зарлагаа эргэн харахыг шаардсаар байгаа аж.
Нэг сая иргэн нэгдсэн хөдөлгөөн ямар үр дүн авчрахыг мэдэхгүй. Гэхдээ нэг жилийн дотор дэлхийн аваргын тэмцээнийг өөр хот уруу шилжүүлэх журам ФИФА-гийн дүрэмд байхгүй учраас бололцоот бүхий л аргыг хэрэглэх нь ойлгомжтой.
Мөн олны санааг зовоож байгаа зүйлүүдийн нэг нь зохион байгуулагч орны бэлтгэл юм. Мэргэжилт- нүүдийн үзэж буйгаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх үед барилга, байгууламжууд баригдаж дуусахгүй байх аж.
Үүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооныхон ч хүлээн зөвшөөрсөн байна. Одоогоор тэмцээний бэлтгэл ажил таван хувьтай байгаа нь олны санааг зовоож байгаа аж. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний обьек туудын 40 хувь нь цаасан дээр байгаа нь олон хүнд тэмцээн болох эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа гэнэ.
2016 онд зуны олимпийн наадам Рио де Женерод болно. Зохион байгуулагчид олимпийн наадамд мөн л 13 тэрбум ам.доллар төсөвлөсөн бололтой. Тиймээс энэ удаа- гийнх шиг нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө ажиллах биз ээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих