Холбогдох бичиг баримтгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ
СБД-ийн 5-р хороо, 21-р байрны оршин суугч байна. Манай хажуу талын айл цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа явуулаад байна. Зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү.
Шийдвэрлэлт: Сүхбаатар дүүргийн 5-р хорооны 21-р байрны 2 тоотод 10 хүүхэдтэй өдөр өнжүүлэх бүлэг ажиллаж байсан ба тухайн чиглэлээр 2-3 жил холбогдох байгууллагын тусгай зөвшөөрөл, лицензгүй, холбогдох бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн Марина Машад 60.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 32-03-366/216 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн. Иргэн өөрийн санаачлагаар үйл ажиллагаагаа зогсоосон.
URL: