Талибан Катарт улс төрийн хэрэг эрхлэх газартай боллоо

afghanistan-taliban-7-2Афганистаны Талибаны улс төрийн хэрэг эрхлэх газар 18-нд Катарын нийслэл Дохад албан ёсоор байгуулагдлаа. Катарын гадаад хэргийн сайдын туслах Али Хажри болон Талибаны төлөөлөгч Мухаммад Найм нар тууз хайчлах ёслолд оролцлоо.

Талибаны төлөөлөгч Найм ёслолын дараа хэвлэлийн бага хурал дээр цохон тэмдэглэхдээ, тус хэрэг эрхлэх газар байгуулагдсанаас хойш олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх, олон улс хоорондын харилцааг сайжруулах, улс төрийн энх тайвны үйл явцыг дэмжих, Афганистаны холбогдох талуудтай уулзалт хийх, олон орны засгийн газар болон олон нийтийн байгууллагатай ойлголцох, улс төрийн мэдэгдэл хийх, олон улсын хэвлэлээр сурталчилгаа хийх зэрэг ажил өрнүүлэх болно гэжээ.

Катарын гадаад харилцааны сайдын туслах Хажри хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Катарын тал дэлхийн эрх тайванг ахиулах зарчмаар Талибаны хэрэг эрхлэх газар байгуулахыг зөвшөөрсөн юм. Яриа хэлэлцээгээр Афганистаны дотоодын зөрчлийг зохицуулахыг хүсч байна гэжээ.

/Баатар орчуулав/


URL:

Нэр: Kathy Огноо: 3 September 2018

Your story was really inieomatfvr, thanks!

Сэтгэгдэл бичих