Хуурамч 10000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийхийг завджээ
Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэгтээр залилан үйлдэх явдал нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас хэлж байгаа. Тэгвэл Багануур дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, үйлчлүүлэгч 36 настай эмэгтэй Э хуурамч 10000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг үйлдэл дээр нь барьсан байна. Энэхүү хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
URL: