Топ модель Э.Одгэрэл: Би хэзээ ч хүүхэд шигээ хүнтэй амраглаж, нэрээ хугалахгүй
Монголын загварын ертөнцийн “акул”-уудын нэг, “Мөнхий залуу” гэгддэг Э.Одгэрэлийг өөрөөсөө 20 насаар дүү залуутай хайрын романс үүсгэлээ гэх мэдээлэл гарах болсон. Түүний амрагаар тодроод байсан залуу бол мөн л загвар өмсөгч бөгөөд тус салбарт маш богино хугацаанд танигдаж байгаа Ирмүүн гэгч залуу юм. Тэдний насны зөрүү болоод олон жил ганц бие явсан топ бүсгүйн хувийн амьдралдаа хийсэн өөрчлөлт олон хүний анхаарлыг татаад байсан нь мэдээж. Тэгвэл энэ талаар топ модель Э.Одгэрэлээс тодруулахад тэрбээр “Миний талаар оргүй мэдээлэл цацагдсан байна лээ. Одоогийн байдлаар надад ямар ч амрагийн холбоотой хүн байхгүй. Байсан ч би хүүхэд шигээ хүнтэй амраглаж, нэрээ хугалахгүй. Иймэрхүү худал мэдээлэл нэг биш удаа гарч байсан. Гэхдээ би энэ бүгдэд ямар нэгэн тайлбар хийхийг хүсдэггүй” хэмээсэн юм.
Г.Гэрэлзаяа www.todaynews.mn
URL: