Баавар суллагдана

2ad0af98ec95a90fbig“Ганц худагт” хоригдож буй Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар энэ сарын 20-нд буюу пүрэв гаригт суллагдана.

Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх эл хэргийг  шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон байна. Ингэхдээ Бааварын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцож, гурван сарын хугацаанаас хасахаар болсноор ийнхүү ялын хугацаа нь дуусаж байна.

Уг хэргийг  шүүх  хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч  түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар шүүх хурлаас хэдхэн хоногийн өмнө  хорих ангийн камер дотор галд  өртөн түлэгдэж, дуулиан дэгдээсэн билээ.

Баавар болон түүний  ар гэрийнхний хувьд  гал гарах үед хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй, мөн  камерын бичлэг байхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлж, хэрэгт дахин шинжээчдийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан ч энэ асуудал тэгсгээд намжсан.

Харин биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн тэрбээр сар гаруй эмчлүүлсний дүнд сайжирч  энэ сарын 9-нд эмнэлгээс гарсан юм.

Г.Долгорсүрэн

time.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих