“Рио Тинто” компани “Eagle” төслөө зарахаар болов
“Рио Тинто” компани зэс болон никелийн “Eagle” төслөө 325 сая ам.доллараар Английн Лондонд төвтэй “Lundin” корпорацид худалдаж байгаагаа зарлалаа.
Уг төслийн бүтээн байгуулалтын ажил гурван жилийн өмнө эхэлсэн бөгөөд 55 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Энэхүү төслөөс 300 сая паунд никель, 250 сая паунд зэс олборлох боломжтой юм байна.
“Рио Тинто” компани уг ордыг 2002 онд илрүүлсэн бөгөөд 2014 оны сүүлийн улиралд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлнэ гэж төлөвлөж байжээ.
“Eagle” төслийн талаар “Lundin” корпорацийн ерөнхийлөгч Пол Конибеар “Энэхүү төслийн борлуулалтыг эхлүүлэх хүртэл 400 сая ам.долларын зардал гарах төлөвтэй байна. Бид эрсдэл багатай оронд үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаа” гэжээ.
/Улс төрийн тойм/
URL: