Энэтхэгийн эрдэмтэн хорт хавдрыг нарны энергиэр эмчлэх хичээл заана
Нарны нил ягаан туяаг үндэслэгч, Бостоны их сургуулийн Гэрэлийн биологи үйлчлэлийн судалгааны төвийн захирал профессор Майкл Ф.Холик “Бид өөрсдийн биед хэрэгтэй Д витамины 90-95% -ийг Нарнаас авдаг” гэж хэлсэн байдаг. Нарны энергийг өөрийн биед хамгийн үр дүнтэйгээр шингээн авах арга техникийг Бясалгал болон йог заадаг. Гэвч жинхэнэ арга техникийг эзэмшин оргилд нь буюу гэгээрэлд хүрсэн хүн маш цөөн байдаг ажээ. Өнөө цагт энэхүү дээд арга болох Нар ширтэх бясалгалыг Энэтхэгийн Санйоги Умасанкар олон нийтэд түгээж эхэлжээ. Тэрбээр манай улсад ирэх сарын эхээр “Тэнгэрлэг Адислал” сангийн урилгаар ирэх аж. Айлчлалын гол зорилго нь Нарны энергийн мөн чанар, хүний бие Нарны энергээр богино хугацаанд дээд эрүүл мэндийг олж бүрэн эрүүлжих, оюуны сэтгэмж асар дээшлэх, бодол оюун төлөв төвшин болох, хүний бие Нарны энергээр бүрэн тэжээгддэг болох, хүсвэл богино хугацаанд дотоодын амар амгалан буюу гэгээрэлд хүрэх боломжтой талаар хичээл заах юм байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн эмслүүлэгчид болон ажилчдад лекц унших, Монгол бөхийн өргөөнд олон нийтэд эмчилгээний хичээл заах ажээ. Нарны эмчилгээ буюу Нарны йог нь анагаах ухааны бусад эмчилгээтэй харшилдаггүй бөгөөд эмчилгээний үр дүнг сайтай юм байна. Санйоги Умасанкар багш Нарны энергийн дээд үр шимийг хүртэн өөрийн биеийн долоон энергийн хүрднээс дээш 11 мөн доош 11 буюу нийт 29 энергийн хүрд байхыг нээсэн анхны эрдэмтэн юм. Тэрбээр өөрийнхөө энэ аргын үр дүнг шалгах зорилгоор дөрвөн сарын турш юу ч идэж уулгүй мөн унталгүйгээр ажил үйлээ үргэлжлүүлэхэд бие махбодид нь ямар ч өөрчлөлт гараагүй ба илүү эрч хүчтэй байснаар Нарны йогийн аргын үр дүн батлагджээ. Нарны энерги нь энэ дэлхийн бүхий л амьд организмыг тэжээн тэтгэж буй хамгийн гол энергийн эх булаг төдийгүй эмийн бус эмчилгээний салбарт шинжлэх ухаанд хамгийн барьцтай, үр дүнтэй, хамгийн эрсдэл болон гаж нөлөөгүй эмчилгээ ажээ. Энэхүү эмчилгээний үр дүнд хорт болон хогүй хавдартай хүмүүс өвчнөөсөө салсан гэх олон баримт дэлхий нийтэд түгжээ. Тиймээс манай улсын ХӨСҮТ-ийн эмч ажилчид ийнхүү Энэтхэгийн их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Санйоги Умасанкарыг эх орондоо урьж иргэдийнхээ хорт болон, хоргүй хавдрыг эмчлэх санал тавьжээ.
URL: