Ипотекийн зээл олгох банкууд

download28 Бага дунд орлоготой иргэдийн хүсэн хүлээж байсан найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар оруулж баталсан. Энэ хүрээнд Монгол банк арилжааны банкуудад ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтыг байршуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. Жилийн найман хувийн хүүтэй зээлийг ирэх даваа гаригаас арилжааны 14 банкаар дамжуулан олгож эхлэх юм.

Уг заалийг олгох банкуудыг танилцуулбал “ХААН”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хадгаламж”, “Тээвэр хөгжлийн банк”, “Эрэл”, “Капитрон”, “Кредит”, “Улаанбаатар хотын банк”, “Төрийн банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Чингэс хаан банк”, “Төрийн банк” зэрэг банк багтаж байгаа юм.

Эдгээр банкууд Төв банк, Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор иргэдэд чирэгдэл учруулахгүй, зээлийн ерөнхий журмыг гажуулахгүй байх үүрэг хүлээсэн юм. Мөн зээл авахыг хүссэн иргэд, орон сууцны нийлүүлэлт хэвийн байсан цагт эх үүсвэр дутагдах асуудал гарахгүй гэдгийг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн.

Мөн банкуудаас орон сууцны өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг найман хувийн хүү рүү шилжүүлэх асуудлыг хойшлуулах шаардлагагүй болсон аж. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт иргэдийн зээлийн хүү найм руу шилжих юм байна. Үүнээс гадна “Төрийн банк”-нд зургаан хувийн хүүтэй зээлийн материал бүрдүүлж өгсөн иргэдийн хүсэлтийг харгалзан, нэн даруй хянаж үзэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих