“Призм” зэрэг хяналтын төсөл терроризмтой тэмцэхэд ашигтай гэв
Америкийн Холбооны мөрдөн байцаах газрын дарга Роберт Муллер 13-ны өдөр конгрессын бага хурал дээр хэлэхдээ, саяхан нууц нь задлагдсан “Призм” зэрэг телефон утас болон интернет сүлжээний хяналтын төсөл нь терроризмын эсрэг мэдээ мэдээлэл цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
Роберт Муллер мөн өдөр конгрессын төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хорооны бага хурал дээр хэлэхдээ, үндэсний аюулгүй газрын нууц хяналтын 2 төслийн нууц задарсан явдал нь Америкийн аюулгүй байдалд хүнд цохилт өгсөн. Террорист этгээдийн хувьд мэдээлэл холбоо бол хамгийн буурай тал бөгөөд тэд аюулгүй мэдээлэл холбооны хэлбэрийг хайсаар байгаа юм. Тагнуулын ажилтнууд хэрвээ террорист этгээдийн мэдээлэл холбоонд хяналт тавих чадавхаа алдвал өөрөө хамгийн буурай байдалд орох болно.
Хэрвээ “Призм” зэрэг төсөл нь 2001 оны 9-р сарын 11-ээс өмнө байсан бол, тэрхүү гэмт ажиллагааг хориглох боломжтой байлаа. Холбооны мөрдөн байцаах газар өнөө бусад холбогдох байгууллагатай хамтран “нууцыг задруулсан этгээдийг хуулийн дагуу залхаан шийтгэх болно” гэжээ. Гэвч хэргийг мөрдөн байцааж байна гэсэн шалтгаар тэрээр нарийн зүйлсийн талаар ярихаас татгалзсан байна.
\Д.Х\ china radio
URL: