Р.НАДАЛЬ: “УИМБЛДОН” ХҮРТЭЛХ БҮХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Гэмтлийн улмаас их спортоос хөндийрөөд хагас жилийн нүүр үзсэн ч Рафаэль Надалийн хүч чадал харих болоогүйг “Ролан Гаррос” харууллаа. Өнгөрсөн хоёрдугаар сард теннисний кортдоо эргэж ирэхдээ тэр 45 тоглолтын 43-т нь ялалт байгуулжээ. Шороон талбайн хааны гайхам тоглолтыг үзэгчид туйлаас санасан байлаа. Францын нээлттэй тэмцээнд найм дахиа түрүүлснээр испани эр түүхэнд дээд амжилт тогтоосон юм. Надаль аваргын төлөөх тулаанд нутаг нэгт Давид Феррерийг 6:3, 6:2, 6:3-аар ялсныг уншигчид маань санаж буй биз ээ. 27 настай нэрт теннисчин АТР-ийн 57 тэмцээнд аваргалснаас 12 нь “Их дуулга”- ын түрүү. Дэлхийн чансааг 102 долоо хоног тэргүүлсэн тэрбээр өвдөгний гэмтлийг тэвчин олон ч тэмцээнд аваргалсан. Талбайгаас хол байх хугацаандаа “Рафа миний түүх” хэмээх намтарчилсан номоо гаргаж, Шакирагийн “Gipsy” дууны клипэнд тоглож амжжээ. “Би спортод дуртай. Ялангуяа теннис, хөлбөмбөг сонирхдог” хэмээн өгүү лэх энэ залуу “Ролан Гаррос” хүртэл 36 тоглолтод ялалт байгуулж, хоёр удаа ялагдал хүлээжээ. Энэ удаагийн тэмцээнд хамгийн хэцүү тулаанаа Новак Жоковичийн эсрэг хийж, дөрвөн цаг 37 минут өрсөлдсө ний эцэст буулгаж авсан билээ.
Хэдэн жилийн өмнө тэрбээр англиар ярихдаа яд магхан байсан. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн тавьсан зарим асуултыг ойлгохг үй агентаасаа тусламж авдаг байсан бол өдгөө энэ бүхэн өөрчлөгдөж, өөрөө чө лөөтэй ярьдаг болжээ. Түүний хэлэх дуртай үг “I\’ll try my best, no”. “Их дуулга”-д түрүүлснийхээ дараа Надаль сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан байна.
-Та “Ролан Гаррос”-т найм дахиа авар галсан анхны теннисчин боллоо. Ямар санагдаж байна?
-Харьцуулалт хийх хэцүү л дээ. Гэхдээ сүүлийн авсан түрүү надад маш их урам хайр ласан. Таван сарын өмнө багийн гиш үүдийн хэн нь ч намайг спортдоо эргэж ирээд ийм амжилт гаргана гэж төсөөлөөгүй биз.
-Биеийн бэлтгэлээ та аль эрт бэлэн болгосон юм биш үү?
-Үгүй. Би харагдаж байгаа шигээ тийм сайн базаагаагүй. Гэхдээ бүх зүйл санаснаар боллоо. Сар гаруйн хугацаанд тэмцээнд оролцсон минь багагүй нөлөөллөө.
-Улирлын хоёрдугаар хагаст та чансааны оноогоо хамгаалах гэж улайрах хэрэггүй боллоо. Гэхдээ энэ жил нэгдүгээр байр эзэлж чадах болов уу?
-Би өмнөө тийм зорилго тавиагүй. Энэ улиралд өндөр оноо цуглуулах, тэмцээ нүү- дэд тэргүүлэх л чухал.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Юуны өмнө эмчилгээгээ сайн хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарах ёстойг энэ хугацаанд сайтар ойлгосон. “Уимблдон”- ыг хүртэл хүч чадлаа дайчлан тэмцээнүүдэд оролцоно. Үүнээс цааш тоглох төлөвлөгөө одоохондоо алга. Зүлгэн талбайд болдог тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй л дээ. Гэхдээ үүнд тохирсон хувилбар боловсруулж амжаагүй байна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ INET
URL: