Өвөрмонголоос 270 гаруй хүн саналаа өгнө

0724932795dd2720d4319dc7626fceef_LЕрөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсаас Өвөрмонголд ажиллаж, сурч, амьдарч байгаа 275 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ.

Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцож байгаа бөгөөд энэ удаагийн сонгуульд нийт 6233 иргэн санал өгөх юм байна. Тэдгээрээс хамгийн идэвхтэй бүртгүүлсэн нь Сөүл /1454/, Вашингтоны /838/ монголчууд аж. Хоёр өдөр үргэлжлэх санал хураалт зургадугаар сарын 16-ны 22.00 цагт дуусгавар болж, битүүмжилсэн саналын хуудсыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин гадаадад байгаа иргэдийн саналыг энэ сарын 26-ны өдөр болох санал хураалтын дүнтэй нэгтгэн тоолно.

Хөх хот Б.Занданхүү

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих