Батаарын асуудал шийдэгдэв…

Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал  Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанд МАН-ын төлөөлөл буюу хариуцагч талаас ирээгүй юм. Гэвч шүүх бүрэлдэхүүний зүгээс энэ шалтгаанаар олон удаагийн хуралд хойшилж байсан тул энэ удаа шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх шийдвэрийг гаргаж хуралдсан юм.
Улмаар  шүүх бүрэлдэхүүнээс Лениний музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл хариуцагч тал болох МАН-ын өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү Т-Батаар гэртэй болж асуудал нь шийдэгдлээ.

Duulian.mn


URL:

Сэтгэгдэл бичих