МУНН-ын дарга Б.Батболд: АН-д авилгачин байхгүй гэвэл дэндүү худал зүйл болно
МУНН-ын дарга Батболд өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа байнга идэвхитэй илэрхийлдэг нэгэн.
Тэрбээр цаг үеийн асуудлаар ингэж өгүүлсэн байна. “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэртэй холбоотой хэрэг явдал ихээхэн дуулиан болж байна. АТГ-ын авилгалын хэрэг илрүүлэлт сайжирсан ч зөвхөн МАН ын гишүүнчилэлтэй болон угшилтай авилгачид л цохиж явах юм. АН-д авилгачин байхгүй гэвэл дэндүү худлаа зүйл болно. Үнэхээр авилгатай тэмцэж байгаа юм бол хүний өөрийн гэж ялгахгүй шалгах хэрэгтэй. Отгонбаяр гишүүнийг мэдэх хүний хувьд арай дэндүүлж байгаа юм шиг санагдаад болдоггүй. Тэр хүн дээрэм тонуул хийх, хийлгэх хүн уг нь биш сэн. Мөн тийм их эдийн шуналтай ч нэгэн биш л юмсан.
Таван толгойн тэндер гэхэд дэндүү л юм билээ. Тэр нь АН-ын баагийнууд л юм билээ, Эрдэнэтийг үе үеийн эрх баригчид сааж идсээр өнөөг хүрсэн, өнөөдөр ч идэж байгаа, энэ мэт эдийн засгийн өсөлт хөгжилд нөлөөлж байдаг хар нүхнүүдээ бөглөхгүй бол ямар ч том орд нээсэн энэ хар нүхээр гоожоод л дуусна. Өнөөдөр улс үндэстний аюулгүй байдлын асуудал ноцтой байдалд ороод байхад үүнийг анхаарахгүй тоохгүй байх эрх төрд байхгүй. Эмнэлэгийг үгүй хийлээ, Мөрдөх албаны хууль гэгчийг зүтгүүлж байна, ТЕГ-ыг удирдлагагүй болголоо. Энэ бүхэн чинь үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагыг устгах гэсэн системтэй бодлого шүү. Энэ сэдвээр хэнтэй ч мэтгэлцэхэд бэлэн байна. Асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, түүний аюулгүй байдлыг хангаж байх нь иргэн бүрийн ариун үүрэг, тэр тусмаа төрийн нэг номерийн үүрэг мөн. Монгол үндэстний өмнө хүлээсэн тусгаар Монгол улсын түүхэн үүрэг хариуцлагын асуудал шүү дээ. Үр ач нарынхаа өмнө хүлээх хариуцлага бидний үеийнхнийг сорилтын өмнө авч иржээ л гэж харж байна” хэмээжээ.
/Цаг.мн/
URL: