“Орон сууцны үнэ инфляцид нөлөөлж байна”

undesnii_statistik-middleҮндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнгөрсөн таван сард хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа.

Тус хорооны судлаач Б.Сарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Инфляц өнгөрсөн саруудад өссөн үзүүлэлттэй гарсан. Тавдугаар сард ямар байв?

-Өнгөрсөн сард инфляц өмнөх сарынхаасаа 0.3, энэ оны эхэн үеэс 5.1 хувиар өслөө. Энэ өсөлтөд орон сууц, махны үнэ голлон нөлөөлсөн. Орон сууц, байрны ус, цахилгааны үнэ өмнөх сарынхаас 2.4 хувиар дээшилсэн үзүүлэлттэй гарсан.

-Орон сууцны үнэ өнгөрсөн сард ямар төвшинд байсан бэ?

-Орон сууцны үнийн судалгааг улирлаар гаргадаг. Энэ улиралд үнэ хэрхэн өөрчлөгдсөн нь ирэх сард тодорхой болно. Ер нь орон сууцы ханш өсөлттэй байгаа.

-Экспортын нүүрсний орлого хэр байна вэ?

- Монгол улс өнгөрсөн таван сард гадаад худалдааны салбартаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 гаруй сая ам.доллараар бага орлого олсон. Нүүрсний экспорт буурсан үзүүлэлттэй байсан бол зэсийн баяжмалын худалдаа өсөөгүй.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих