Ц.Нямдорж 853 саяын хэргээр шалгагдах уу?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтээ АТГ-т хаяглажээ. Хатуу самар гэж УИХ-д алдартай гишүүнийг шалгуулах хангалттай үндэслэл байгаа гэнэ. Тэрээр “Хамгийн наад захын жишээ нь л гэхэд 2011 онд Үндэсний аудитын газраас хянаж шалгасан 34 тэрбум төгрөгийн төсөлд тухайн үеийн сайд Ц.Нямдорж гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль, хяналтын байгууллагад хэрэгжих ажлын төсвийн зарцуулалтад гарын үсэг зурсан гэсэн үг. Харин саяхан Үндэсний аудитын газрынхан төслийн гүйцэтгэл ямар болсоныг шалгахад 853 сая төгрөг сох дутсан байна. Үүнд салбарынх нь сайдыг биш нэг ядарсан хурандааг буруутгааад АТГ-т шалгаж байгаа юм билээ. Харин миний хувьд бол тэр хурандааг биш эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч байсан Ц.Нямдорж буруутай эсэхийг нь тогтоох ёстой. Ингэж хэллээ гээд Ц.Нямдорж намайг элдвээр хэлэх чичих байлгүй. Гэхдээ бодит байдлыг нь тогтоосны дараа бусдыг шалгах ёстой юм” гэжээ.

 

Н.Батаа /new.mn/


URL:

Сэтгэгдэл бичих