“Үнэн үү” шоуны хөтлөгч Р.Нямбаярын “хар дэвтэрт” 80 гаруй хүний “но” байгаа
“Үнэн үү” хэмээх ток шоу өдгөөгөөс гурав, дөрвөн жилийн өмнө NTV телевизээр үзэгчдийн хүртээл болж, тэр үедээ телевизийн улиг болсон ярилцлагын цагуудаас эрс ялгардаг байлаа. Уг нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр буюу НБА-гийн хэтэрхий “эрээ цээргүй” асуултууд зарим оролцогчдыг үнэхээр бухимдуулдаг байсан ч барьц алдуулж, үг “унагаадаг” нь үзэгчдэд таалагддаг байсан. Гэвч цөөн хэдэн дугаарыг үзэгчдийн хүртээл болгоод “хаагдсан” уг нэвтрүүлэг цааш үргэлжилсэн бол олны танил урлагийнханаас гадна олон улс төрчийн “но”-г дэлгэх байсан биз. Мөнгө төгрөг, хэл амнаас болж дахин гарахаа больсон “Үнэн үү” шоуны хөтлөгч угтаа бол 80 гаруй дугаарыг бэлтгэн хийжээ. Харин ямар учраас тэдгээр нэвтрүүлгүүдээ эфирээр цацаагүй нь тодорхойгүй. Ямартаа ч “аюултай” асуултуудаар бөмбөгдөж, хүссэн хариултаа авч чаддаг НБА-гийн “хар дэвтэрт” 80 гаруй хүний “но” байгааг тэрбээр саяханы нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.
Г.Уянга www.uls.mn
Г.Уянга www.uls.mn
URL: