Бүх оюутнууд 6-р сарын 30-ыг хүртэл автобусанд үнэгүй зорчино

y Өнөөдрөөс эхлэн “Хууль сахиулах их сургууь” болон “ЭМШУИС”-ийн оюунуудаас бусад сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих виза карт хүчингүй болсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан байна.

Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн оюутнуудын “виза картыг хурааж, мөнгө авч байна. Тэгсэн хирнээ картыг минь буцааж өгөхгүй байна. 7-р сарын 1 хүртэл виза үйлчилнэ гэж байсан” гэсэн гомдол манай сайтад ирлээ.

Энэ дагуу МОХ-ны Ажлын албаны дарга Б.Жигжидээс тодруулахад “Өчигдөр нэг сайтаар оюутны виза карт маргаашнаас эхлэн хүчингүй болно гэсэн худал мэдээлэл цацагдсан байсныг телевизууд асууж лавлалгүйгээр нийтэд мэдээлсэн байсан. Ерөөсөө ийм зүйл байхгүй. Автобусаар үнэгүй зорчих виза карттай бүх оюутнууд хичээл нь амарсан ч бай, амраагүй ч бай энэ 6-р сарын 30-ыг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй. Одоо  Нийтийн тээврийн газарт очиж эл ташаа мэдээллийн талаар залруулга хийх гэж байна” гэсэн юм.

Хэрвээ оюутан таны виза картыг кандуктор хурааж авсан бол тухайн автобусныхаа гараашын дугаарыг тэмдэглэж аваад 326352 утсанд гомдол мэдүүлэх боломжтой юм байна.

Дашрамд дурьдахад, нэг жилд тухайн оюутны нийтийн тээврээр зорчих төлбөр болгож төсвөөс 230300 төгрөгийг Нийтийн тээврийн газарт шилжүүлдэг бөгөөд энэ нь 9-р сарын 1-ны хичээлийн жил эхэлхээс, хичээлийн жил дуусах 7-р сарын 1-ийг хүртэлх төлбөр байдаг ажээ.http://www.ugluu.mn/6685.html


URL:

Сэтгэгдэл бичих