Америкчууд хуучин хувцсаа яадаг вэ
Америкчууд хуучирсан хувцсаа улируулан ашигладаг байна. Тэндэхийн маш олон хүмүүс хуучин хувцсаа олонхыг нь газар болгонд байдаг засгийн газрын бус буяны байгууллагад хандивладаг.
“Миний бодохоор олонх хүмүүс хуучирсан хувцсаа буяны байгууллагад хандивладаг”.
“Намайг бага байхаас л манайх жил бүр 7, 8 хувийн шинэ шинэвтэр хувцсаа Goodwill, Salvation Army зэрэг буяны корпорацад хандивладаг байсныг санаж байна.”
Америкт айл өрх болгоны захидлын хайрцагт нугалаастай гялгар уут байнга ирдэг бөгөөд уутанд дахь тайлбар бичсэн захидал: захидлыг хүлээн авагч танд хэрэглэж болохуйц хуучин хувцас байвал эвхэн тэглэж, энэхүү гялгар уутанд савлаж болох юм. Дараа нь захидал тараагч байгууллага руу утастаж, цагаа тохирсны дараа байгууллагын зүгээс очиж авах болно гэж сануулан бичсэн байдаг.
Сан Францискод амьдардаг солонгос удамтай Америк охин Лиса Лее хэлэхдээ, гэрт ирж авах үйлчилгээнээс гадна цөөн бус буяны байгууллагууд оршин суугчдын хороололд ойрхон ажлын цэг байгуулж, хүмүүс хандивын зүйлээ өгөхөд дөхөм үзүүлж байдаг гэлээ.
“Барааны дэлгүүрүүдийн хаалганд хэдэн том төмөр хоргоо тавиастай харагддаг. Хүмүүс хуучин хувцас юугаа дотор нь тавьж болно. Буяны байгууллагынхан хэсэг хугацаа алгасаад нэг ирж авдаг. Иймээс өөрийн хувьд буяны сайн үйлд оролцохгүй гэсэн шалтгаан шалтаг байхгүй” гэж тэрбээр хэллээ.
Goodwill буяны корпорацын Вашингтон DC метрополис бүсийн тэргүүн менежер Брайдон Харлей танилцуулж хэлэхдээ, хүмүүс эд зүйлс хандивлахын зэрэгцээ хандивын тусламжийн гэрчилгээ авдаг. Жил бүр татвараа мэдүүлэх үед нь эдгээр хүмүүсийн татварыг хөнгөлдөг тогтоолтой. Goodwill буяны корпорац хандивын хувцас дээлийг багтаасан эд бодисыг корпорацын нэрийн доорх борлуулалтын цэгүүдэд худалдаалж, орсон орлогын мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нийгмийн эмзэг давхаргынхныг тусалж, тэдэнд зориулан ажил олох сургалт дамжаа зохион байгуулж, нийгэмд буцан ороход нь дэмжлэг үзүүлдэг гэлээ.
“Хандивын буй бүхий эд бодисын дотор тоогоор хамгийн олон нь хуучин хувцас бөгөөд хамгийн сайн борлуулагдаг нь ч хуучин хувцас юм. Хэрэг дээрээ хуучин хувцас худалдаалах нь нэгэн зүйлийн мод болоод байна. Иймэрхүү цаг үеийн урсгалд орж байгаа фэйшон нь ногоон экологийн ойлголттой маш нийцэж байна.”
Вашингтон DC метрополис бүс дэх Goodwill корпорацын борлуулалтын цэгүүдийн жилийн борлуулалтын хэмжээ 2 сая долларт хүрдэг байна. Энгийн хуучин хувцсыг 10 доллар хүрэхгүй үнээр зардаг бөгөөд тус бүсийн борлуулалтын цэгүүд өнгөрсөн онд их төлөв 200 мянган ширхэг хуучин хувцас худалдаалж гаргажээ. Гэхдээ энэ нь Америкийн эдийн засаг өөдрөг бус байгаатай зохих хэмжээгээр холбоотой гэж Брандон Хурлей үзэж байна. Тэбээр хэлэхдээ: 4, 5 жилийн өмнө хүмүүс хэчнээн мөнгөөр дээл хувцас авснаа гайхуулдаг байсан бол одоо харин хувцас авахдаа хэдий мөнгө арвилснаа ярьцгаадаг болсон гэлээ.
Goodwill корпорац түүнчлэн дипломат харилцааны байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, хуучин хувцасны борлуулалтын арга хэмжээ зохиосон байна. Харлей хэлэхдээ:
“Саяхан бид Итали улсад суугаа элчингийн яамд хандив цуглуулах арга хэмжээ зохиож, олны хандивласан дээл хувцсаар мод хувцасны загварын үзүүлбэрийг тайзанд гаргасан. Зөвхөн тасалбарын орлого гэхэд 200 мянган ам.доллар хүрлээ. Урьд бид бусад элчингийн яамд ч иймэрхүү хувцасны үзүүлбэр арга хэмжээг зохиож байсан юм”.
Сүүлийн жилүүдэд Америкийн залуучууд чанар сайтай хуучин хувцасны дэлгүүрийг маш их сонирхдог болж байна. Жоржтаун их сургуулийн магистрантын ангид сурдаг Жейн Стевенсон хэлэхдээ:
“Худалдъя гээд аваад очсон хувцсыг чинь дэлгүүрийн эзэн хэрэв чанар нь гайгүй, худалдаж гарахаар хувцас байна гэж үзвэл тэндээ үлдээн авч, хувцсыг худалдаалж гаргасны хойно чамд зохих хэмжээний хариу мөнгө олгодог. Энэ бол хуучин хувцсыг улируулан ашиглах бас нэгэн арга хэлбэр болж байна. Эдгээр дэлгүүрүүдээр барагтаа бүр залуучууд очдог бөгөөд олонх нь оюутнууд. Тэд эндээс нэлээд хямд өртгөөр зарим нэрт загвар бүтээгчдийн бүтээгдэхүүнийг авах боломжтой тул хэрэглэгчдийн хувьд ашигтай гэж бодож байна.”
Жейн Стевенсоны нэг найз нь интернетээр брэндийн чанартай хуучин хувцас борлуулдаг байна. Тэрээр хэлэхдээ, үнэндээ төдий их мөнгө олдоггүй, гэтэл чанар сайтай брэнд бүтээгдэхүүнд өөрөө маш дуртай, хямдруулсан үед нь сэтгэл хөөрөхдөө авчихдаг. Авсныхаа дараа заримыг нь ганц хоёр удаа л өмссөн, заримыг нь уулынх шигээ тоохоо больдог учраас интернетээр борлуулчихдаг. Бас хэлбэл эдгээр хувцаснууд ч өмсөгдөх ёстой жинхэнэ эзнээ олж чаддаг гэж сэтгэгдлээ ярилаа.
Люй Сяохун. ХОУР-гоос Вашингтонд суугаа сурвалжлагч
china radio
URL: