Өнөө цагийн секси хүүхнүүдийн нэг нууцаа дэлгэв

2013061010“Секс бол амьдрал биш, амьдралын хэрэгцээ. Сексийг яагаад хаана ч хийж болохгүй гэж” хэмээн илэн далангүй шуудхан хариулчихдаг бүсгүй тийм ч олон биш. Тэгвэл  Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Г.Отгонцэцэг  ингэж хэлээд зогсохгүй, “Би хайртай хүнтэйгээ хаана, хэний ч өмнө сексдэж чадна” хэмээн хэвлэлээр нэгэнтээ  зарлаж чадсан нэгэн. Өнөө цагийн секси хүүхнүүдийн нэг гэгддэг энэ бүсгүй дур булаам төрх, секси имижээрээ бусдаас эрхгүй ялгарч чаддаг.  Мөн залуу нас, гоо үзэсгэлэнгээ  мөнхөлсөн, нүцгэн биеийг алдаршуулсан, жүжигчин хүний ур чадварыг харуулсан олон сайхан уран бүтээлээрээ үзэгчдийн хэдийнэ танил болсон. Нэгэн үе миссийн тэмцээнд  амжилттай  оролцож явсан энэ бүсгүй  “Эрүүл мэнд, гоо сайхны цаг” сэтгүүл дээр бүр ч сонирхолтой ярилцлага өгчээ. Дугаарын зочноор уригдсан бүсгүй залуу нас, гоо үзэсгэлэнгийнхээ талаар  бүхий л нууцаа дэлгэсэн байна.  Тэрээр “Би брэнд хөөж туйлширдаггүй, биед эвтэйхэн, өөрт таалагдсан хувцасаа өмсөхыг хичээдэг. Мөн гадаад дүр төрх болон дотоод сэтгэлийн гоо сайхандаа багагүй  цаг зав зарцуулдаг. Улиралд нэг удаа дотрын болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлдэг. Үс, зүсээ арчилахдаа нэртэй салоноор үйлчлүүлдэг” гээд  залуусын сонирхолыг татахуйц олон асуултад илэн далангүй  хариулжээ.

 

 

 

Эх сурвалж: “Эрүүл мэнд, гоо сайхны цаг” сэтгүүл


URL:

Сэтгэгдэл бичих