В.ПУТИН-ОРОСЫН “АЛТАН ГООНЬ ЭР”

d52fe09a2eec39d1e872ff8d9ccОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт гэргий Людмилагийн хамт Кремлийн ордонд “Эсмеральда” балетийг үзсэн нь сүүлийн үед харагдаагүй дүр зураг байв. Тэд хамт амьдрахаа больсон тухай шуугиан аль эртнээс гарах болсон билээ. Жүжиг дууссаны дараа Путин, Людмила хоёр жүжгийн талаарх сэтгэгдлээ хэвлэл мэдээллийнхэнд дэлгэсэн ч энэ яриа санамсаргүйгээр Ерөнхийлөгчийн гэр бүлийн хувийн амьдралын сэдэв рүү эргэв. Владимир Владимирович, Людмила Александровна хоёр тун санамсаргүй мэдэгдэл хийлээ.

-“Эсмеральда” танд ямар санагдав хэмээн “Вести-24” телевизийн сурвалжлагч Оросын төрийн тэргүүнээс асуулаа.

-Гайхамшигтай хөгжим, авъяаслаг найруулга хэмээн Ерөнхийлөгч хэллээ.

-Дахиад нэг асуулт асуухыг зөвшөөрөөч. Сүүлийн үед та хоёр олон нийтийн өмнө үзэгдэхээ больсон. Хамт амьдрахаа больсон хэмээн шуугих юм…

-Миний бүх ажил, үйл ажиллагаа олон нийттэй холбоотой байдаг. Заримд нь таалагдаж, заримд нь таалагддаггүй. Энэ байдалтай огт зохицдоггүй хүмүүс ч байдаг. Людмила Александровна энэ манаанд есөн жил зогслоо. Тэр олон нийтийн өмнө гарах дургүй. Энэ бол бидний хамтын шийдвэр байсан.

-Тийм ээ, энэ бол бидний хамтын шийдвэр хэмээн Людмила Путина батлан хэлэв. Тэрээр энэ үгийг хэлэхдээ хоолой нь чичирч тун амаргүй байгаа нь анзаарагдсан юм.

-Бид бараг уулзахаа больсон учраас бидний гэрлэлт төгсгөл болсон. Владимир Владимирович завгүй ажилтай байдаг,  хүүхдүүд том болчихсон. Бүгд л өөрийн гэсэн амьдралтай болсон. Би олон нийтийн амьдралд дургүй, олон нислэг надад хүнд байдаг… хэмээн Людмила ярилаа.

-Бид хүүхүүддээ хайртай, тэднээрээ бахархдаг. Тэд үнэхээр өсч том болсон шүү хэмээн Путин үргэлжлүүлэв. –Хүүхдүүд минь Орост боловсрол эзэмшсэн, Орост амьдарч байна. Бид нар Людмила Александровнатай ойр дотно харилцаатай үлдэж байна гэв.

-Бид их сайн харилцаатай. Владимир Владимирович хүүхдүүдээ сайн халамжилдаг хэмээн Людмила хоолой зангируулан хэллээ.

-Уучлаарай, энэ салалт мөн үү, та хоёр салалт гэдэг үгийг ер дурдсангүй хэмээн телевизийн сурвалжлагч лавлан асуухад,

-Энэ бол иргэний салалт хэмээн Путин батлан хэллээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Владимир Путин Оросын “Алтан гоонь эр” болсноо албан ёсоор зарлав. Людмила Ново-Огарево дахь эдлэндээ амьдрахаа больж Парист оршин суух болжээ. Сүүлийн үед олон нийтийн өмнө хамт үзэгдэхээ больсон тэргүүн хосыг шар хэвлэлүүд салсан хэмээн шуугиж, энэ нь Кремлийн тэргүүн олимпийн аварга гимнастикч, парламентын гишүүн Алина Кабаеватай хайрын романс үүсгэсэнтэй холбоотой хэмээн шуугиж байлаа.

Оросын хамгийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг Кабаева Ерөнхийлөгч Путиний хоёр ч хүүхдийг төрүүлсэн гэдэг билээ.

Владимир Путин 1983 оны долдугаар сард Людмила Шкревневатай гэрлэжээ. Тэд гэрлэхээсээ өмнө Зүүн Германд дөрвөн жил хамт амьдарч байв. Путин Зөвлөлтийн КГБ-ийн тагнуулч байхдаа Германд үүрэг гүйцэтгэж байжээ. Людмилаг нисэх онгоцны үйлчлэгч байхад тэд Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод танилцаж байсан аж. 30 жил эхнэр нөхөр байсан Путин, Людмила хоёр Мария (1985), Катя (1986) хэмээх хоёр охинтой билээ.

Н.МӨНХЖИН

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих