Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журам

FDFDFDFDDFFDНЭГ. НИЙТЛЭГҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ журмын зо­рилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Мон­гол Улсын иргэд (цаашид “Зээлдэгч” гэх)-д олгох орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөх­цө­лийг тогтооход оршино.

1.2. Энэ журмаар ол­гох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоо­сон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаард­лагыг ханган ажиллаж байгаа банкаар дам­жуу­лан олгоно.

1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн хол­богд­сон, эрх бүхий бай­гууллагын шийд­вэ­рээр байнгын ашиглалтад ор­сон шинэ орон сууц бо­лон инженерийн дэд бүт­цэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч бай­гуул­лагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуу­чин орон сууцыг худал­дан авах хүсэлтэй Монгол Улсын иргэнд орон сууц­ны ипотекийн зээлийг олгоно.

1.4. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Мон­голбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”, түүн­тэй нийцүүлэн ба­талсан бусад журам, ту­хайн банкны өөрийн зээ­лийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа журмын дагуу хэрэгжинэ.

1.5. Энэ журам нь Ипо­текийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.

ХОЁР. ЗЭЭЛИЙНЕРӨНХИЙНӨХЦӨЛ

2.1. Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын  дагуу тооцсоноор 80 м2-аас дээшгүй байна.

2.2. Ипотекийн зээ­лийн хугацаа нь 20 хүртэл жил байна.

2.3. Ипотекийн зээ­лийн хүү жилийн 8 /±1/ хувь байх бөгөөд жилийн инфляциас хамаарч ули­ралд нэг удаа өөрчлөгдөж болно. Ипотекийн зээ­лийн хүү нь Монголбанк, Засгийн газрын хооронд байгуулсан “Ипотекийн санхүүжилтийн тогтвор­той тогтолцоог бий бол­гох талаар хамтран ажил­лах санамж бичиг”-ийн хүрээнд батлах “Ипо­те­кийн санхүүжилтийн тогт­вортой тогтолцоог бий болгох журам”-ын дагуу тодорхойлогдоно. 2.4. Орон сууцны урьд­чилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүр­тэлх хувь байна. Мон­голбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэм­жээний урьдчилгаа төл­бөр төлөх зорилтот бү­лэгт үзүүлэх хөн­гө­лөл­тийн үйл ажиллагааг Зас­гийн газар тусгайлан тодор­­хойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

2.5. Зээлдэгч өөрийн өмч­лөлд байгаа хуучин орон сууцыг барьцаа болгон зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээ­лийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.

2.6. Өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажил­лагааны журам”-д заас­наар татварын өмнөх орло­гын 45 хувиас ихгүй байна.

2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээ­лээр худалдан авах орон сууц байна.

2.8. Зээлийн гэрээнд тус­гас­наар зээлдэгч зээлийн урьдчилан төлөлт хийж болно.

2.9. Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогт­мол хүүтэй зээл байна.

2.10. Орон сууцны ипоте­кийн зээл олгож эхэлснээс хойш 7 сарын хугацаанд банк өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ жур­мын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлд шилжүүлэх, зээлийн дахин санхүүжилт хийхийг хориглоно.

2.11. Банк зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална:

2.11.1. Дахин санхүүжил­тийн хэмжээ өмнөх орон сууц­ны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;

2.11.2. Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэг­чийн шалгуур, барьцаа хө­рөн­гийн шалгуурыг тус тус хангасан байх;

2.11.3. Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;

2.11.4. Дахин санхүүжил­тээр олгож байгаа орон сууц­ны ипотекийн зээл нь бүрэн хорогдох,  тогтмол хүүтэй байх.

2.12. Энэ журмын 3.1.3, 3.1.4-д заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн зээ­лийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр дахин санхүү­жүү­лэхгүй.

2.13. Нийтийн зориулалт­тай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээ­лийг дахин санхүүжүүлэхгүй.

ГУРАВ. ЗЭЭЛДЭГЧИДТАВИХШАЛГУУРҮЗҮҮЛЭЛТ

3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

3.1.1. Монгол Улсын ир­гэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэр­сэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

3.1.3. өрхийн[1] гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоо­лоор баталсан “Төрийн ал­бан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

3.1.4. өрхийн гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барил­га, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирам­жаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохи­цуу­лах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барь­цаа болох орон сууц нь дараахь шаардлагыг ханга­сан байна:

3.2.1. Монгол Улсад байр­шил­тай, зөвхөн нийтийн зориу­лалттай орон сууц байх;

3.2.2. нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх;

3.2.3. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээ­лийн үйл ажиллагааны жу­рам”-д заасны дагуу хөрөн­гийн болон амь насны даат­галд хамрагдсан байх;

3.2.4. үл хөдлөх хөрөн­гийн улсын бүртгэлд бүртгэгд­сэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;

3.2.5. барьцаалбар үйлд­сэн байх;

3.2.6. банк ипотекийн зээ­лийн барьцаа болж бай­гаа орон сууцны чанар, ашиглал­тын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй бай­на.

ДӨРӨВ. БУСАД

4.1. Энэ журмын хэрэгжил­тэд орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргаа­ны төв байгууллага, сангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эдийн засаг, хөгжлийн асуу­дал хариуцсан төрийн захир­гаа­ны төв байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.

4.2. Энэ журмын заалттай холбоотой маргааныг талууд харилцан тохиролцож шийд­вэр­лэх бөгөөд нэгдсэн шийд­вэрт эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Өрх гэж хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулсан эхнэр, нөхөр, эсвэл орон сууцны ипотекийн зээлийн өр, орлогын харьцаа тооцо­ход орлого нь хамрагдсан, орон сууцны зээлийн барь­цаа хөрөнгийн хамтран эзэм­шигчээр бүртгэгдсэн этгээдүү­дийг хэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих