Утаатай өдөр болгон тэмцэх нь чухал
Энэ жил амины орон сууцтай айл өрхүүдийг усан халаалт бүхий нам даралтын зуухаар хангаж эхэллээ.
Урин дулаан болоход дахиж өвөл болохгүй юм шиг утааны асуудлаа мартчихдаг байсан нийслэлчүүд хавар зунгүй бэлтгэж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цэвэр агаар төслийн хүрээнд энэ жил хувийн орон сууцтай айлуудыг усан халаалттай нам даралтын зуухаар хангахаар төлөвлөжээ.
Агаарын бохирдлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслүүд үргэлжилсээр байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сантай хамтран гүйцэтгэж байгаа.
Өнгөрсөн онд хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоосонцорын хувь хэмжээ 5-30 хувиар багасчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийслэлийн гэр хороолын 100 орчим мянган гэртэй айлыг эрчим хүчний хэмнэлтэд зуухаар хангасан.
Энэ жил амины орон сууцтай айл өрхүүдийг усан халаалт бүхий нам даралтын зуухаар хангаж эхлээд байгаа гэж “Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх хэлж байсан юм. “Элч” нэртэй канад зуух нь 60-80 м2 талбайг бүрэн халаах хүчин чадалтай. Зуухыг “Хүрд” компани нийлүүлж байгаа юм.
Тодруулбал, нэг өвөлдөө таван тонн нүүрс хэрэглэдэг байсан байшинтай айл бүрэн шаталттай “Элч” зуухыг тавиулснаар 2.5 тонн нүүрс хэрэглэх юм байна. Ингэснээр иргэдийн өрхийн эдийн засагт сайнаар нөлөөлөх давхар ач холбогдолтой болохыг “Хүрд” компанийн захирал Б.Энхжаргал ярьж байна.
554 мянган төгрөгийн үнэтэй энэ зуухыг иргэдэд 75 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа бөгөөд энэ зуух нь бүрэн шаталттай учраас түлшний хэмнэлт 50 хувиар буурах юм.
Тиймээс иргэдийг зуух суурилуулах ажилд идэвхтэй оролцохыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан уриаллаа. Ингэснээр нийслэлийн иргэд та бидний ирэх өвөлд уушгилах утааны хэмжээ тодорхой хувиар буурах юм.
URL: