Зургаан хүнийг галдан амийг нь хөнөөсөн хэрэг удахгүй шийдэгдэнэ
Эхнэрээ болон хадам эцэг эхийнгээ гэр бүлээр нь гэртэй нь шатааж амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан учраас Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорихоор шилжүүлсэн байна.
Түүнийг санаатайгаар онц хэргийгээр зургаан хүний амь насыг хохироосон гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж прокурорт шилжүүлээд байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал удахгүй явагдах төлөвтэй байна. Л.Наранбаатар нь өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд архины халуун, уурын мунхгаас болж хадмуудаа буюу нэг гэр бүлийн зургаан гишүүнийг шатааж амь насыг нь хөнөөсөн юм. Тэрээр өөрөө 40 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төв эмнэлэгт эмчлүүлж, дөрвөн удаа арьс нөхөх мэс засалд орж, гурван хуруугаа тайруулсан билээ.
Unen.mn
URL: