Хамт унтсаны дараа харамсал төрүүлэхүйц эрчүүд
Амьдрал бол театр гэлцдэг. Гэвч зарим нэгэн эрчүүдээс болж чиний ор хөнжил циркийн тайз болж хувирах талтай. Энэ үед секс чиний хувьд дахин давтахыг хүсмээргүй “үхлийн үзүүлбэр” мэт санагдана. Ингээд тэдгээр “циркчидтэй” танилцья.
Олсон дээгүүр явагч. Ийм эрийн хувьд секс маш болгоомжтой, чигээрээ явж байж тавихаа\ихэвчлэн өөрөө\ мэдрэх нарийхан олс мэт санагдана. Хажуу тийш өчүүхэн ч хазайхыг тэрээр хүсэхгүй. “Энд илээч” гэх бүсгүйн ганц удаагийн хүсэлт түүнийг хөдөлгөөнгүй болгож орхино. Бүсгүй түүнийг таван удаа гуйсны эцэст “оршил” хийх аядна. Ингэхдээ ямар ч санаачлагагүй, хөхний товчны орчим хүрсэн болоод бушуухан “нөгөөхөө” хийхийг яарна. Хамтрагчийнхаа бэлэн болсон эсэхийг ч хайхрахгүй.
Г. 27 настай: “Нэгэн удаа би шулуухан хэлэхэд, сексдээ тийм ч сайн бус эртэй учирлаа. Түүний хувьд миний биенд үтрээнээс өөр эрхтэн байхгүй мэт. Тэр өөр хаана ч хүрэхгүй, зөвхөн уруул дээр үнсэж байлаа. Би түүнд хүзүү, цээж, хөх гээд сэрлийн өөр олон цэгүүд байдаг талаар сануулахад тэрээр толгой дохин “тиймээ хонгор минь, одоохон бүх зүйл сайхан болно” гэсэн хэдий ч нөгөө бахь байдгаараа…”
Акробатчин. Эдгээр эрчүүдэд дор хаяж долоон удаа байрлалаа сольж хийхгүй бол секс амжилтгүй болох мэт санагдана. Тэрээр хамтрагчийнх нь өвдөлтөөс ёолох дуу, баруун хөлөө зүүн чихнийх нь хажууд тавих бие бялдрын боломжгүй байдал, бүсгүйн нүдэнд илрэх айдас гэх мэт нь ямар ч хүндэтгэх шалтгаан болохгүй. Акробатчин эдгээр дохиог огтхон ч анзаарахгүй, өөрийнхөөрөө л зүтгэнэ.
Жонглерчин. Ийм эр нэгэн зэрэг хэдэн үйлдэл хийх ба эдгээрийн нэг нь секс байна. Хүүхнүүдийн дунд сексийн үед хамтрагчдаа Line Age тоглоомын шинэ үед хэрхэн хүрэх талаар өөрийн төлөвлөгөөг ярьсан нэгэн эрийн тухай онигоо ам дамждаг. Бас нэгэн “юлий цезарь” бүсгүйгээ яг тавих гэж байхад нь математикийн тэгшитгэл бодохыг хүссэн яриа байдаг. Ийм жонглерчин эр бүсгүйн дотор оршин, хөдөлгөөнөө ч сааруулахгүйгээр утсаар ярьж чадна.
Н. 30 настай: “Нэгэн удаа миний шинэ танилцсан эр рүү яг сексийн үед хэн нэгэн утасдлаа. Гэвч тэр “би буцаад залганаа” гэхийн оронд ямар нэгэн ахуйн асуудлууд яриад уналаа. Сонсохнээ, машин нь эвдрээд, шинэ резин солих хэрэгтэй гэнэ. Ингэж ярьж байхдаа хөдөлсөөр байсан гээд бод доо!”
Тамирчин. Энэ төрлийн эрчүүдийн дэргэд Гиннесийн номны рекорд юу ч биш. Ийм эрийн хувьд секс ердөө л хөлс урсгасан, амжилтын араас хөөцөлдсөн спортын дасгал болж хувирна. Тэрээр өмнө нь дөрөв дараалан тавьсан бол энэ удаа таваас доош яасан ч болохгүй гэж үзнэ. Тамирчин эр олон тавьдаг хүүхэнтэй учирч байсан бол чамайг түүний амжилтанд хүрэхээс нааш огт чөлөөлөхгүй.
Үзэгч. Энэ төрлийн эр чамд анхаарлаа хандуулсны шанд секс хийх ёстой гэж үзнэ. Тэр сэтгэл татам бус байсан ч түүнтэй сексдэх нь чамд хязгааргүй тааламжтай байгаа гэдэгт өөрөө итгэнэ. Иймээс болж буй процессийг хөндлөнгөөс ажиглан, өөрийгөө бахадсан байдлаар харах атлаа хамтрагчаа бараг анзаарахгүй. Техникийн хувьд бол “үзэгч” ердөө л гуалин дүнз гэсэн үг. Тэгсэн атлаа “ямар байсан, би сайн байсан уу?” гэж асуух маш дуртай.
А. 25 настай. “Надад нэг тийм эр байсан. Намайг барагтай бол илж таалахгүй. Сексийн үед дээшээ харж хэвтчихээд, намайг өөр дээрээ гарахыг хүсэн, тэгээд л түүнийг тавьтал тийм байрлалтай байна. Нэгэн удаа түүнд өөр байрлал санал болготол, хэрэв чамайг дээр байх хугацаанд тавьчихгүй бол оролдоод үзье гэж хариулсан.Гэтэл тэр тавьчихсан! Харин би юу ч үгүй хоцорсон. Түүнд хайртай байсан учраас би уулзсаар байсан. Одоо бодоход шал тэнэг байжээ”
Илбэчин. Эдгээр эрчүүд үзүүлбэр үзүүлж, рекламдахдаа гаргуун. Тэд өөрийгөө дөвийлгөн магтаж, чамайг үнэхээр “хошгируулж” чадна. Тэдэнтэй секс хийхдээ болгоомжтой байхгүй бол маш осолтой. Бэлгэвчтэй эхэлсэн атлаа дуусахад байхгүй байх жишээний. Гар, хурууны хөдөлгөөн бол үзэгдэж харагданаа гэж байхгүй, ялангуяа араас байрлалд бүр аюултай.
Амьтан. Хамгийн аймшгийн төрөл. Энэ төрлийн эр секс бол зөвхөн түүний хэрэгцээг хангах үүрэгтэй, хамтрагч бол зүгээр л хэрчим мах гэж үзнэ.Түүнээс хайр халамж, энхрийлэл хүсэх нь утгагүй зүйл, тэр тэртэй тэргүй “хүний хэлийг” ойлгохгүй. Түүнтэй сексдэх нь жинхэнээсээ аймшигтай. Чамайг гэмтээж ч болзошгүй. Тэд ихэвчлэн согтуу, хөөрлийн байдалтай байх тул анзаарах ч үгүй. Тэд бэлгэвч хэрэглэхээс татгалзан, чамаас аман болон аналь секс шаардана. Гэсэн атлаа хувийн ариун цэврийн талаар мэдээж нойл, амьтан учраас. Тэд хэзээ ч юугаа ч угааж цэвэрлэдэггүй. Ийм төрлийн эрчүүдээс болж өгвөл холуур явах хэрэгтэй. Учир нь тэд хэзээ ч сургагддаггүй.
Б. 22 настай: “Нэг тийм эртэй танилцсан. Сексийн өмнө би шүршүүрт орчихоод, ирээд хажууд нь хэвттэл нэг тийм сонин онцгүй үнэр түүнээс ханхлаад байсан. Би түүнийг “шүршүүрт орохгүй юм уу?” гэтэл тэр шууд “үгүй” гэсэн. Ингээд түүний гар руу хартал ухаан алдмаар-хумс нь мангар урт ургачихсан, дүүрэн хар хиртэй! Би ч шууд босоод эргэж харалгүй зугатсан. Одоо бодохоос ч аймшигтай”
Эдгээр бүх төрлийн эрчүүд амьдрал дээр байдаг гэлцэх бөгөөд, өөрсдөө харин үүнийгээ мэддэггүй нь харамсалтай
URL: