Ё.Отгонбаяр гишүүн эхнэртэйгээ уулзах хүсэлт ирүүлээгүй байна гэв
Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын талаар мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн газраас БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг УМБГ-т ирүүлжээ.
О.Эрдэнэсолонго “Голомт”, “Төрийн банк”, “Улаанбаатар хотын банк” “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэг 21 дансаараа дамжуулан их хэмжээний мөнгөн гүйлгээ хийжээ. Гэхдээ одоохондоо мөнгөн дүнгийн тухайд тодорхой мэдээлэл өгөхгүй” ажээ.
Түүнийг энэ сарын 5-наас саатуулан шалгаж байгаа бөгөөд “Ё.Отгонбаяр гишүүн эхнэртэйгээ уулзах хүсэлт одоогоор ирүүлээгүй байна” гэж Нийслэлийн прокурорын орлогч, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Батболд энэ үеэр мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: