Зохиомол хэрэг үүсгэснээс хойш 80 жил өнгөрөв

527-1370584470middleЖ.Лхүмбийн” гэх зохиомол хэргийг үүсгэн олон зуун хүнийг хэлмэгдүүлснээс хойш эдүгээ наян жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог ажлын хэсэг байгууллаа.

  Цагаатгал, архив, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон орон нутаг, төрөл төрөгсдийн төлөөлөл орсон ийнхүү ажлын хэсэг өнөөдөр хуралдаж  ажлынхаа төлөвлөгөөний талаар ярилцав.
 “Ж.Лхүмбийн” гэх зохиомол хэргийн 80 жилийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 8 дугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар тогтож, намтрын товчоон хэвлэн гаргах, баримтат кино үзүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлт түүний дотор  Монголын нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ж.Лхүмбийн ажил, амьдрал,
зохиомол хэргийн талаар  гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэн гаргах, тэдгээрт тавигдах үзмэрээр орон нутгийн музейн сан хөмрөгийг баяжуулах, нэрэмжит газар бий болгох, дурсгалын самбар байршуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх зэрэг санал гаргаж тэдгээрийг  Ажлын хэсгээс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар болов.
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Үйлдвэрчний Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Жамбын Лхүмбэ тэргүүтэй олон хүнийг баривчлан зохиомол хэрэг бүрдүүлж улмаар японы тагнуулын байгууллагын даалгавраар зэвсэгт бослогод бэлтгэж байсан хэмээн ял тулгаж байжээ гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
2013 оны 6 дугаар сарын 7

URL:

Сэтгэгдэл бичих