Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж, баталгаажуулахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна.
АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл Мэндийн Сайд Н.Удвал нар ч урьдчилсан хуваарийн дагуу иргэдтэй уулзаж буй.
Энэ үетэй зэрэгцэн, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн саналын хуудсыг гараар тоолж, баталгаажуулах уриалга гаргажээ.
Чингэхдээ хэрэв бүх газар боломжгүй бол Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад хяналтын тооллого явуулах хувилбарыг ч санал болгосон байна.
URL: