Ц.Оюунгэрэл: Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр дахин хандана
“Зууны мэдээ” сонин Бурхан Халдун уулыг түүх соёлын онцгой бүс болгох санаачилга гаргаж олон талын төлөөллийг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бидний хөндсөн сэдэв салбарын яам, түүний удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, эрдэмтдийн анхаарлыг татсаар байна. Хэлэлцүүлгийн мөрөөр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нар хуулийн төсөл санаачлан боловсруулж буй.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Бурхан Халдуны талаар хөндөн ярьж дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д дахин хандах болсноо онцлов. Энэ талаар болон шинэчлэлийн Засгийн газраас соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар Ц.Оюунгэрэл сайд мэдээлэл өглөө.
Монголд олон жуулчин ирдэг байх, тив дэлхийн болон олон улсын, цаашлаад олимпийн наадмыг Монголд зохион байгуулах эрхтэй орон байхын төлөө салбарын яамыг улсын брэнд яам болгон ажиллаж байгаагаа онцлов. Олон улсад өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд шагнал хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгодог болсон, оюуны спортын тамчирчдын урамшууллыг өндөр болгож байна. Монголыг жуулчдын орон болгохын тулд хамгийн түрүүнд аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө сурталчилгаа хийдэг болсон. Монголд ирсэн жуулчин хэзээ, хаана очиж юу үзэж болохыг аялал жуулчлалын цаглабараас харж болох гэнэ. Энэ цаглабар удахгүй хэвлэгдэх юм байна. Ц.Оюунгэрэл сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад ингэж хариулав.
-МонголынэмээлийгХятадулсдэлхийнсоёлынөвдбүртгүүлэхээрЮНЕСКО-дхандсанмэдээлэлбий. Энэталаарсалбарыняамандямармэдээлэлбайнавэ?
-Эмээлийн талаар санал гомдол манай яаманд олон ирсэн. Хятад улс ЮНЕСКО-д бүртгүүлэхээр урт жагсаалт гаргаж 2008 онд өгчээ. Түүн дотор нь эмээл орсон бөгөөд Өвөр Монголын соёлын өв хэмээн ирээдүйд бүртгүүлэхээр хандсан байна. Энэ тухай манай иргэд нэлээд эгдүүцэн манай яаманд өргөдөл ирүүлсэн. Гэхдээ тухайн улсын өгсөн жагсаалтад бичсэн бүхнийг ЮНЕСКО бүртгэж авдаггүй юм билээ. Сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй орон мөнгөгүй улсынхаа соёлыг түрүүлж бүртгүүлэх байдал бий болсныг ЮНЕСКО анзаарсан байна. Энэ талаар олон орон гомдол мэдүүлдэг болсон гэсэн. Тиймээс нэг улс нэг жилд нэг соёлын өв бүртгүүлэх эрхтэй байхаар журам гаргасан байна. Монгол Улс энэ жил нэг зүйл явуулсан.
-ЭнэжилманайулссоёлынямарөвдбүртгүүлэхээрЮНЕСКО-дхандсанбэ?
-Бид монгол бичгээ явуулсан. Аль улс ямар өв бүртгүүлэхээр хандсан тухай мэдээлэл нууц байдаг. Ер нь манай улс сүүлийн жилүүдэд 11 өв бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хандсан нь буцаагдсан байдаг. Түүнийг уншиж үзсэн. Буцаасан шалтгааныг дурдсан материалтай танилцсан. Тухайлбал, Бурхан Халдун уулыг 2010 онд ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хандсан ч буцаасан байгаа юм.
-Ямаршалтгаанаарбуцаасанюмбол. БурханХалдуныталаархөндөж “Зуунымэдээ” сонинхэлэлцүүлэгзохионбайгуулсан. Түүниймөрөөрсалбарыняамюухийжбайнавэ?
-Бурхан Халдун уул төрийн тахилгатай уул юм байна. Зөвхөн төр нь энэ уулыг хамгаалдаг юм байна гэж үзээд буцаасан байдаг. Иргэд нь хамгаалж, анхаардаггүй, энэ тухай ямар ч мэдээлэлгүй учир буцаасан байсан. Аливаа зүйл иргэдийн хүсэлт, оролцоонд тулгуурладаг юм байна. Харин энэ жил “Зууны мэдээ” сонин Бурхан Халдуны талаар олон талаас нь хөндөж, олон талын төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсныг баяртай хүлээж авсан. Иргэд уулаа хамгаалах талаар анхаарч, үүнд оролцож хөндөж эхэллээ. Тиймээс үүний мөрөөр Бурхан Халдуныг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д дахин явуулахаар болсон. Харин дараа нь шагайн харвааны материалыг явуулахаар төлөвлөөд байна. Эмээлийн тухайд ч гэсэн мөн л иргэдийн хүсэлт, оролцоо, хэрэглэдэг ёс заншил, соёлын өвд бүртгүүлэх өргөдөл хэрэгтэй байгаа.
-Лениниймузейнолдворуудхаанабайгааголжмэдсэнүү?
-Энэ ноцтой асуудал. Бүхэл бүтэн музей үзмэртэйгээ алга болсон тохиолдол байдаггүй юм билээ. Үймээн самууны үед олон сүм хийд, соёлын өв устаж үгүй болсон ч ганц нэг олдвор үзмэр авч үлдсэн байдаг. Харамсалтай нь Лениний музейгээс нэг ширхэг ч зураг, хатгамал үлдээгүй. Энэ бол соёлын хүчирхийлэл. Ийм учраас МАН-ыг бид шүүхэд өгсөн. Музейн үзмэр хаана байгааг шалгуулахаар цагдаад өгсөн. Одоог болтол сургийг нь гаргаж чадахгүй байгаа. Бидэнд нотлогдоогүй янз бүрийн мэдээлэл ирсэн. МАН-ын тэр лидерийн, энэ даргын гэрт, албан өрөөнд нь тэр хатгамал, зураг байсан ч гэх шиг. Янз бүрийн баталгаагүй мэдээлэл ирсэн. Бүгдийг нь шалгуулахаар цагдаад өгсөн. АНУ-аас 22 үлэг гүрвэлийн яс ирнэ. Түүнээс нэг том үлэг гүрвэл ирчихээд байна. Тэднийг багтаах газар бол Лениний музей байгаа.
-Т.Батаарыгхилээргаргасанхүнийголсонуу. ӨмнөньБоловсролынсайдааражиллажбайсанхүнэнэхэрэгтхолбоотойгэсэнтаамаггарсан. Энэталаарсүүлийнүедтанайяамандямармэдээлэлирсэнбэ?
-Эрик Прокопийг гэм буруутайг нотолсон. Түүнийг энэ хэрэгт буруутайг тогтоох тэр үед авсан мэдээллээс өөр шинэ мэдээ бидэнд алга. Тухайн үед Түвшинжаргал гэдэг залуу энэ наймааг голлон хийсэн гэдэг. Тэрээр 2011 онд өвчний улмаас нас барсан гэсэн. Гаалиар хэн, яаж гаргасныг мэдээгүй байна. Гаалийн тэр хаалгыг хаах цаг болсон гэж боддог. Гаалийнхны талаарх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Энэ наймааг голлон хийсэн хүн нас барсан учир түүний ажлыг үргэлжлүүлэн хийж буй хүмүүсийг шалгах, тодруулах шаардлага бий.
-Байгалийнтүүхийнмузейгхаасан. Тусмузейгхэрхэнзасчхэзээашиглалтадоруулахвэ?
-Олон удаагийн шалгалтаар ашиглаж болохгүй гэдгийг тогтоосон учир хаасан. Музейн үзмэрүүдийг бүртгэх, хамгаалах, нүүлгэх ажил хэдэн сар үргэлжилнэ. Айл нүүлгэхтэй адил нэг өдөр шийдэх ажил биш. Дараа нь барилгыг яаж нураах, ямар барилга барих зэрэг шинэ зураг төсөл гарч ирнэ.
Манай яамны соёлын талаар барих бодлогод хамгийн эхний ээлжинд музейн барилгуудыг барихаар төлөвлөсөн. Манай улс хамгийн сүүлд 1974 онд Лениний музейд мөнгө төсөвлөж байжээ. Цаашид төсвийн хөрөнгөөр ижил төстэй музейг нэг дор барьж Улаанбаатарт цогцолбор барина. Энэ нь түүхийн чиглэлийнх байх болов уу. Мөн төсвөөс бусад эх үүсвэрээр палентологийн чиглэлийн музейг хотоос гадна барихаар төлөвлөж байна.
-Спортынтөвордондбасакттогтоосон. Азааландньтагтаашувуучнисчбайхшиг. Ариунцэврийнөрөөньмашхэцүүнөхцөлтэйбайдаг. Энэордныгхэрхэнөөрчлөх вэ?
-Энэ жил дээврийг нь засварлахаар 350 тэрбумыг төсөвлөсөн. Спорт, соёлын бүх барилгын дээврийг засах шаардлагатай болсон. Дээвэр засах, янзлах мэргэшсэн компани олддоггүй юм билээ. Манайхан барилгын дээврийг л ердөө хийж чадахгүй юм. Цаашид спортын томоохон цогцолбор барина. 2040 он гэхэд Монгол Улс олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах эрх авах мөрөөдөл бий. Эхлээд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнийг эх орондоо авах ёстой. Ингэхийн тулд эхний ээлжинд олон улсын допингийн төв байгуулах учиртай. Тэгж байж олон улсын хэмжээний тэмцээнүүдийг Монголдоо зохион байгууулах боломж бүрдэнэ.
М.ГАН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: