О.НАРАНТУЯА: Залуучууд архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргасныг өчигдрөөс мөрдөж эхэллээ. Энэхүү шинэ зохицуулалтын талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.НАРАНТУЯА-аас тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт ямар өөрчлөлт орсон бэ?
-Захирамжаар тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй диско бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 00 цагаас хойшсогтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл ажиллах боломжтой болж байна. Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллана. Мөннийтийн үйлчилгээтэй цайны газар өвлийн улиралд 09:00-20:00, зуны улиралд 08:00-22:00 хүртэл ажиллана. Харин хүнсний мухлаг буюу дэлгүүрүүд өвлийн улиралд 09:00-22:00, зуны улиралд 08:00-22:00 цаг хүртэл ажиллах бол бусад барааны дэлгүүр өвлийн улиралд 10:00-20:00, зуны улиралд 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөөний 07:00-03:00 хүртэл ажиллаж болох юм.
-Шөний 03 цаг хүртэл үйлчлэхээр боллоо. Энэ үеэр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн баталгаа бий юу? Яаж хяналт тавих вэ?
-Шөнийн 03 цаг хүртэл ажиллах өдрүүдэд 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр ажиллана.
Ингэхдээ “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн дагуу 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдаалахгүй гэсэн заалтын дагуу ажиллах болно. Харин бусад төрлийн үзвэр үйлчилгээ, дуу бүжиг, хоол, ус, ундаагаар 03 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эрхийг хязгаарлаж байна гэсэн иргэд, олон нийтийнудаа дараа гаргасан санал, гомдлындагуу энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган зохицууллаа.
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжид зааснаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага хамтран хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ шаардлагыг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах юм.
URL: