О.Энхтуул гадаад хүнтэй суухгүй гэдэг байж

МУСТА, жүжигчин О.Энх- туул манай урлагийн сор болсон бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний нөхөр “Хан Брой” шөнийн клубын эзэн Клаус гэдгийг бид мэднэ. Хосууд хүүхдүүдийн хамтаар Герман улсад амьдарч байгаа. Тэрбээр нэг ангийн найз, нэг үеийн жүжигчдийн нэг болох МУГЖ, жүжигчин И.Одончимэгийн “ODNO`s talk show” шоунд оролцож сэтгэлийн сайхан яриа өрнүүлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, таашаалд нийцсэн нэвтрүүлэг болсон. Түүний ярианаас анзаарахад их л уян зөөлөн, хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ ч загнах уурлахаа урдаа барилгүй аль болох л өөрийнх нь хүссэнээр байлгахыг чухалчилдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь оюутан цагийнхаа, залуу насныхаа тухай дурсахдаа нэгэн нууцаа задалсан юм. Жүжигчин бүсгүйчүүд маань хэзээ ч гадаад хүнтэй суухгүй хэмээн тангараглаж байжээ. Гэтэл О.Энхтуул герман залуутай гэрлэж гурван хүүхдийн ээж, аав болон жаргалтай амьдарч байгаа билээ. Ямартай ч хүний хувь тавилан ямраар ч эргэж магадгүй, амьдрал их сонин хэмээн жүжигчин бүсгүйчүүд маань ярьж байлаа. Нээрэн л бид ямар амьдралаар амьдрах, бидний амьдралд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих