Айл бүрийг хог хаягдал хийх уутаар хангана

Айл бүрийг хог хаягдал хийх уутаар хангана

“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм.

Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарийг иргэд аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр болов.

Айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү уутыг худалдан авах юм.


URL:

Сэтгэгдэл бичих