“Дяо Юй Дао арлын түүхэн сурвалж бичиг”-ийг эмхэтгэх ажил эхлэв

imagesgtfrfgfddfdfХятадын Үндэсний Номын сангаас мэдээлснээр, уг номын сан саяхан “Түүхэн сурвалжийн гэрч-Дяо Юй Дао арлын тухай эртний сурвалж бичиг, зураг”-ийг эмхлэн найруулж эхэлжээ. Тусгай мэргэжилтэн хэлэхдээ, энэхүү “түүхэн зураг, сурвалж бичиг ” -ийг эмхлэн гаргаж байгаа нь Дяо Юй Дао арлыг хамгийн анх Хятад улс илрүүлсэн бөгөөд урт хугацааны туршид Хятад улсад харьяалагдсаар ирсэн гэдгийг гэрчлэх болно гэжээ.

Хятадын Үндэсний номын сан нь үндэсний ном бичгийн ерөнхий сан хөмрөг болохын хувьд, Засгийн газрын хууль тогтоох, бодлого боловсруулах зэрэг ажлыг түүхийн баримтаар хангах чухал үүрэгтэй байдаг. Хятадын хил хязгаарын тухай түүхэн бичиг материалыг цуглуулж эмхлэхийн зэрэгцээ, судалгаа шинжилгээ хийх нь уг номын сангийн гол ажлын нэг байсаар ирсэн юм.

Хятадын Үндэсний номын сангийн хууль тогтоож, бодлого боловсруулах үйлчилгээний газрын дэд судлаач хатагтай Жан Шүгуан танилцуулахдаа, “Дяо Юй Дао арлын түүхэн сурвалж бичиг ” нь энэ арал болон түүний харьяа арал олтригийн тойм байдал, түүхэн сурвалж бичиг дэх Дяо Юй Дао арал, орчин үеийн түүхэн дэх Дяо Юй Дао арал, Дотоод гадаадын сонин хэвлэлийн зураг, мэдээн дэх Дяо Юй Дао арал зэрэг 4 хэсгээс бүрдэнэ. Түүхэн сурвалж болон зургийг хавсарган, Дяо Юй Дао арлын тухай түүхэн үнэнийг бодитой, оновчтойгоор нэгэн дор эмхлэхийг зорьсон гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:\\\\\1
“Энэхүү номд бараг 120 гаруй төрлийн түүхэн баримт, 260 гаруй зураг орж байна. Бид сурвалж бичгийн агуулга болон зургийг бүгд он жилийн дарааллаар нь жагсаасан” гэжээ.

” Дяо Юй Дао арлын түүхэн сурвалж”-д голдуу Мин Чин гүрний үеийн “Лючю арлуудын сурвалж” болон бусад холбогдох баримт, тэнгисийн хамгааллын албаны ном хэвлэл, гадаад харилцааны албан бичиг, гадаад дотоодын сонин хэвлэл, хууль зүйлийн бичиг баримт зэрэг оржээ. Энэ удаад өмнө нь хүмүүс уншиж байгаагүй түүхэн сурвалж бичгүүдийг оруулсан байна.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн хил хязгаарын түүхийн судалгааны төвийн судлаач Ли Гүөчян хэлэхдээ, Дяо Юй Дао Хятадад харьяалагдах түүх, хуулийн үндэслэлийг дотоод гадаадын эдгээр сурвалж бичиг бүрэн харуулж байна. Хятад улс хамгийн анх Дяо Юй Даог илрүүлэн, нэрлэсэн бөгөөд урт хугацаанд харьяандаа байлгасан түүхийн бодит байдлыг сурвалж бичгүүд “үг хэлж” бүрэн гэрчилж байгаа гэжээ.
2
“Японыг тодруулах” гэдэг номд Дяо Юй арлыг Шяо Дүнгийн жижиг арал гэж тэмдэглэжээ. Түүхэнд бид Тайванийг бас Шяо Дүн гэж нэрлэж байжээ. Дяо Юй арал гэдэг нь Тайваний жижиг арал болохыг сурвалж бичгийг эмхлэх үедээ Үндэсний номын сан олон хэсэгт харуулсан юм. Тодруулбал тухайн үед Дяо Юй Дао Хятадын хил хязгаарын зурагт багтаж байжээ гэсэн үг. Түүнчлэн эрт үед хил хязгаараа үр ашигтайгаар харьяалалдаа хамруулах арга зам олон биш, хилийн зурагтаа хамруулахаас гадна, өөр нэг чухал арга зам нь бол тэнгисийн хамгаалалтанд оруулах явдал байсан. “Тэнгисийн зургийн эмхтгэл” зэрэгт тэмдэглэснээр, Дяо Юй Дао бол Хятадын тэнгисийн хамгаалалтын хүрээнд багтаж, Хятадын усчид Дяо Юй Даогийн ойр хавиар эргүүл, хамгааллын үүрэг гүйцэтгэж байлаа. Энэ нь Хятадын тэнгисийн сэргийлэлтийн хүрээний чухал хэсэг гэдгийг сурвалж бичигт маш тодорхой тэмдэглэжээ.
Ли Гүөчян хэлэхдээ, Үндэсний номын сан энэ удаа их хэмжээний сурвалж бичгийг цуглуулсан нь албаны чанартай, дээд эрх сүртэй юм гэжээ.
3
Ялангуяа Лючюд томилсон элч буцаж ирсний дараа төр гүрэнд тайлагнасан “Лючюд элчээр явсан тэмдэглэл” байдаг. Мин, Чин гүрний 20 гаруй элч буцаж ирсний дараа дийлэнх нь тайлан бичжээ. Тэднийг төрөөс томилсон учраас тайлан нь албаны чанартай юм. Албаны эдгээр сурвалж бичгээс харахад тухайн үеийн Дяо Юй Дао арал болон Хятад улс, Лючюгийн харилцааны үнэн байдал зэрэг нь эрх сүртэй, албаны шинж чанартай гэдэг нь маш тодорхой юм.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих