Авто засварын газрууд үйлчилгээнийхээ үнийг ил тавиагүй байвал мэдэгдэнэ үү

images6хаха23Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийсэн билээ.

Өөрөөр хэлбэл өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, тарифыг албан ёсоор тогтоож бичмэл хэлбэрээр хэрэглэгчдэд ил тод байхаар байршуулж мэдээллэх, авто тээврийн хэрэгслийн агрегат, гузов засвар эрхлэгч нь өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд чанарын баталгааг албан ёсоор тамга, тэмдэг бүхий хуудсаар гаргаж үйлчлүүлэгч бүрт өгч байх шаардлага тавьж 12.7-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.

Энэ дагуу хэрэгжилтийн хяналт шалгалтыг хийхэд авто тээврийн хэрэгслийн завсар үйлчилгээний газрууд зөрчлөө арилгасан байна. Харин уг шаардлагыг хүлээж аввсан ч зөрчлийг арилгаагүй бол ШӨХТГ мэдэгдэнэ үү.


URL:

Сэтгэгдэл бичих