Гадаад хүнтэй суух гэж буй охидод…

Орчин үед дэлхий ертөнц даяарчлагдаад манай улсын хүмүүс, ялангуяа охидууд гадаад хүнтэй суух нь их болжээ. Энэ сайтад ч гадаад хүнд хайртай болчихлоо яах вэ? гэсэн хүмүүс их ханддаг болж.

Тэдгээр хүмүүст зориулж өөрийнхөө бодлыг хуваалцахаар энэхүү захидлыг бичиж байна. Монгол охид бүсгүйчүүдээ: Одоо яахав сайхан л байдаг юм байж. Ирээдүйгээ бодоод үзэлдээ! Тусдаа амьдрах гээгүй л юм бол та нэг бол нөхрөө дагаад гадаадад амьдрах болно. Эсвэл нөхөр чинь таныг дагаад Монголд амьдрах болно. 2 улсын хооронд ирэн очин байж болох ч тухтай, амжилттай амьдаръя гэвэл нэг газар төвхнөх л хэрэг гарна. Тэгээд бодохгүй юу нөхөр тань таныг дагаад Монголд амьдаръя гэх нь юу л бол.

Та өөрөө тэгээд аав ээж, гэр бүл, эх орноосоо хол насаараа хүний нутагт амьдарч чадах уу? Хэдэн жилдээ ганц ирэх тань хангалттай юу? Хөгширөөд бур л нутаг орноо санана. За хүүхэдтэй болвол хэдэн эрлийз хүүхдууд гарна. Хэн ч Монгол гэж хэлэхээргүй. Тэд чинь гадаадуудтай гэрлэвэл ач нар тань бүр л Монгол биш болно. Ингээд бодохоор та өөрөө ч гадаадад, хүүхдүүд тань ч Монгол биш. Танд Монгол гэх юу ч үлдэхгүй. Эх орон ээж ааваа сонгох уу гадаад залуугаа сонгох уу бодох л хэрэг. Ер нь хараад байхад дандаа охидууд л гадаад хүнтэй сууя гэх юм аа. Залуучууд Монгол охинтойгоо л сууна гэдэг.

Эх сурвалж: dorgio.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих