Хятад цөмийн хүчийг өөрийгөө хамгаалахад зориулж байна гэв
Хятадын цөмийн хошууны тоо 2012 онд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэж Шведийн Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсантай холбогдуулж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй 3-ны өдөр хэлэхдээ, Хятад улс цөмийн хүчийг өөрийгөө хамгаалахад зориулдаг, харин бусад улс орныг сүрдүүлэх зорилго агуулаагүй. Гадныхан Хятадын хязгаартай цөмийн хүчний тухай дураар таах шаардлагагүй, цөмийн зэвсгийн хамгийн том агуулахтай орон цөмийн зэвсгийг хориглох онц бөгөөд эн тэргүүний хариуцлагатай гэж Хятад улс үзэж байна гэжээ.
/Анар/ china radio
URL: