Ё.Баатарбилэгийг Зүүнхараагийн шоронд хорьжээ
Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг Сэлэнгэ аймаг дахь Цагдан хорих төвд хориод хэд хонож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалын байдлаа ашиглан авлига авсан, өгсөн, тараасан гэх үндэслэлээр хорьсон юм байна.
Цагдан хорих 461 дүгээр ангид гурав хоног буюу 72 цаг хорьчихоод шүүхийн захирамж гарч Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Цагдан хорих төвд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ. Цагдан хорих төвд баривчлах байрнаас гурван хоногийн хугацаа дууссан учир өөр газар цагдан хорих шүүхийн захирамж гарсан аж. Ё.Баатарбилэгийг өмнө нь мөн байгаль орчны асуудал болон банкинд хадгалуулсан мөнгө болон бусад орлогын эх үүсвэрээр нь шалгаж байсан ч хариуцлага тооцоогүй юм.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8939
URL: