Ид шидтэй М-93
Монголчууд ёстой ухаантай юм аа. Шатахуун үйлдвэрлэчихнэ. Тэр нь бүр машин байтугай онгоц цэнэглэдэг гэнэ. Ерөнхийлөгчийнхөө машиныг цэнэглээд, бас онгоцоор баруун хязгаарт хүргэчихдэг ид шидтэй М-93 хэмээх шатахуун цаана чинь байна.
Энэ тухай дээр, дооргүй ярих болжээ. Энэ яриа юунаас үүдэлтэй гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн үнэмлэхээ авангуутаа Дорнод аймагт ажиллахаар гарахдаа Монголд үйлдвэрлэсэн М-93 шатахуунаар машинаа цэнэглэн хөдөлсөн байгаа юм.
Гэтэл Ерөнхийлөгч маань Дорнодод онгоцноос буужээ. М-93 машинд байтугай онгоцонд тохирдог сайн шатахуун гэсэн мэдээ тарах нь тэр. Үнэн хэрэгтээ бол M-93-aap зөвхөн машин цэнэглэдэг.
Учир нь Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллахаар гарах замдаа Яармаг дахь “Шунхлай” ШТС-аас Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн М-93 шатахуунаар машинаа цэнэглэжээ. Тэрээр нисэх орж онгоцонд суух замдаа машиндаа шатахуун авсныг хүмүүс андуурсан байж.
М.Цэцэг
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин
URL: