Сонгуульд оролцох шалтгаан (Ариукаагийн захиа)
From: Ariukaa Ariukaa < ariukaa20130524@. . . >
To: tmongoljingoo@yahoo.com
Sent: Monday, May 27, 2013 5:29 AM
Subject: Mash ih bayrlalaa.
MInii zahiag mash olon groupd damjuulj ugsund uneheer ih bayrlalaa. Bid 2 biy biynee tanihgui ch neg husel muruudultei yum ba. Dahaid bas zahai bichlee. Damjuulaad ugnuu. Tsag zavaa gargasand bayrlalaa.
Дүү минь чи саналаа өгөх гэж байна уу?
Эх орноосоо хол Чи бид хоёрт нэг л ижил юм байгаа. Шөнө болгон Монгол минь гэж зүүдэлдэггүй ч, өглөө бүр эх орон минь гэж дуу алдаж сэрдэггүй ч, зүрх минь секунд тутамд Монгол улсын төлөө гэж цохидоггүй ч сэтгэлийн мухар, бодлын үзүүрт эх нутаг минь – Монгол эх орон минь байнга уяатай явдаг билээ.
Бидний үеийнхний залуухан нь гэхэд л 50 руу дөхөж байна. Арав, хорь, гучин жилийн дараа бид хүссэн ч, хүсээгүй ч нутаг буцах нь буцаж, тэнгэрт халих нь халиад л өгнө.
Энэ улсыг нуруун дээрээ үүрээд явна уу, нуруун дээр нь гараад сууна уу залуус та нарын л хэрэг.
Чамд эх орноо илүү сайхан болгох дэврүүн хүсэл мөрөөдөл байгаагийн адил надад ч бас насандаа таарсан хүсэл мөрөөдөл бий. Энэ бол чи бид хоёрын “эх орон минь” гэсэн чин сэтгэл. Эх орондоо эзэн нь болж, өөрийн санал бодлоо илэрхийлж, зөв буруу байгаагий нь хэлэх цорын ганц бодит бололцоо бол сонгуульд оролцож саналаа өгөх явдал.
Дүү минь чи саналаа өгөхөөр бүртгүүлчихсэн бол бүртгүүлээгүй найз нөхөддөө 2013 оны 5р сарын 29-өөс өмнө амжиж бүртгүүлэхийг сайн захиад, яаж бүртгүүлэхийг нь бас давхар хэлж өгөөрэй.
Ариукаа. 2013-05-26.
Илгээгчээс:
Ариукаагийн өмнөх мессеж /https://www.facebook.com/electionMN дээр үлдээсэн коммент/- ийг нь энэ дор хуулж тавив.
Түүнчлэн Сонгуульд санал өгөхөд холбогдох мэдээлэл хүрээгүй хүмүүст зориулж хамгийн сүүлд өөрийн явуулсан товч, цогц мэдээлэл (Монголчуудаа, Найз нар аа, Бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ!) агуулсан имейлийг энэ доорхи Ариукаагийн эхний comment-ийн дор бас хуулж тавилаа. Хүндэтгэсэн, Монголжингоо
———- Forwarded message ———-
Сонгуульд оролцох шалтгаан
Сонгуульд оролцохыг хүсэхгүй шалтгаан байгаа ч сонгуульд оролцох хэд хэдэн шалтгаан байна.
· Нэлээн хэдэн жилийн өмнөөс “Бид Монгол Улсын иргэн биз дээ, сонгох эрхээ эдэлж чадахгүй байна.” гээд л ёстой шувуу болгоноор үг дайж, шуудан болгоноор захиа илгээж байгаад эрхээ хуулиар баталгаажуулаад авсан. Эрхээ эдлэх цаг ирлээ.
· Бидний хааяа болон тогтмол явуулдаг хэдэн бор төгрөг минь улсын төсвийн тодорхой хувийг шууд бусаар бүрдүүлж байдаг. Гадаадад байгаа монголчуудын саналыг авах хугацааг 3 хоног болгосон нь төсвөөс гарч байгаа зардал нэмэгдсэн гэсэн үг. Хуруу хумсаа хуйхлан байж олсон мөнгөний маань хэсэг нь ш дээ. Энэ зардлыг үргүй зармааргүй байна.
· Ноднин УИХ-ын сонгуулийн дараа манай найзууд сайн муу гээд л сонгуулийн тухай хэсэг маргаан болж байхад бидний дундаас нэг маань “Ингэхэд та нарын хэд нь саналаа өгсөн бэ?” гэхэд 2 нь л өгсөн байлаа. Тэр найз маань “Өөрөө саналаа өгөөгүй байж бусдын саналыг буруу зөв гэж яаж ялгадаг байнаа” гэж билээ. Ингээд энэ яриа амтгүй болж, цаашдаа ярих ч юм олдохоо больж тэгсгээд тарж билээ. Харин саяхан найзууд минь “саналаа өгөхөөр бүртгүүлчлээ. Одоо ч ёстой амттайхан ярина даа” гээд хэзээ уулзахаа хүртэл тохирчихсон. Ядаж саналаа өгчөөд амттайхан ярилцацгаая л даа.
Харин саналаа өгөхийн тулд заавал урьдчилж бүртгүүлэх ёстой юмаа. Яаж бүртгүүлэх талаар надаар хэлүүлтгүй мэдэж байгаа биздээ.
Ариукаа
Илгээгчийн нэмэлт: Гадаадад оршин суугч иргэдийн сонгуулын тухай мэдээллийг
http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2093-article_130523_001 хаягнаас үзэж болно.
From: Mongoljingoo Tuguldur < tmongoljingoo@yahoo.com>
To: . . .
Sent: Monday, May 27, 2013 12:43 PM
Subject: Монголчуудаа, Найз нар аа, Бүртгэл дуусахад гуравхан хоног үлдлээ!
Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн санал хураалтад оролцох гадаадад байгаа иргэдийн бүртгүүлэх хугацаа дуусахад өнөөдрийг оролцуулаад гуравхан хоног үлдэж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд санал өгөхтэй холбогдсон цогц мэдээллийн холбоосуудыг илгээж байна. Өмнө танилцаж амжаагүй нь нөхөн танилцана уу! Үүнд:
1. Даян дэлхийн монголчууддаа хандсан Цахим өртөө сүлжээ, холбооны уриалга:
http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/2093-article_130523_001
Тэнд бас бүртгүүлэхдээ анхаарах зүйлсийн тухай болон ЭСЯ, Төлөөлөгчийн газруудын бүрэн хаяг, Сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах ЭСЯ, Төлөөлөгчийн газрууд дахь салбар комиссуудын бүрэлдэхүүн, Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн холбоос /линк/ гээд гадаадад байгаа монголчуудын санал өгөхөд холбогдох мэдээллүүдийн холбоосууд байгаа болно.
2. Сонгуульд санал өгөхтэй холбогдсон цогц мэдээлэл:
Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн веб http://www.facebook.com/electionMN дээр мөн бий.
Тэнд сонгууль, санал өгөхтэй холбогдсон цогц мэдээлэл, гадаадад байгаа монголчуудын видео уриалгууд, дэлхийн улс, хот бүрд байгаа монголчууд тус бүрд хандсан уриалга зэрэг зураг, видео, текстэн мэдээллүүд байгаа.
3. Дэлхийн томоохон хотуудад байгаа монголчуудын төлөөллүүдийн видео уриалга:
http://www.youtube.com/watch?v=aS3BgsUI1RM (Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн веб http://www.facebook.com/electionMN дээр энэ хаяг байгаа)
4. Сонгуульд бүртгүүлэх, санал өгөх журам, хугацаа зэрэг зүйлийн талаар Санфранфискод суугаа ерөнхий консул Н. Анхбаярын өгсөн видео ярилцлагыг http://vimeo.com/66390610 хаягаар орж үзвэл бусад улс хотуудад байгаа хүмүүст ч нийтлэг зүйлсийг ярьж байх тул нийтээрээ үзүүштэй юм. Сонгуулийн талаарх мэдээлэл эхний 7 минут 24 секунд хүртэлх бичлэгт байна.
Тэнд бүртгэлийн маягтыг бөглөхөд анхаарах зүйлс, мөн бүртгүүлэх /4/ арга замуудын тухай зэрэг тодорхой мэдээллүүд өгч байгаа нь нийтэд хэрэгтэй юм. Бүртгүүлэх хамгийн хялбар (бас хурдан шуурхай) арга бол электрон хэлбэрээр бүртгүүлэх буюу имейлд аттачлаад (хавсаргаад) явуулах юм гэж байгааг бүртгэх газраас хол байгаа хүмүүс анхаарууштай.
(Энэ ярилцлагын өмнө өгсөн холбоос нь дээр дурдсан Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн веб http://www.facebook.com/electionMN дээр мөн байгаа)
5. Гадаадад суугаа монголчууд бидний сонгуульд оролцох шалтгаан гэсэн дээрх сонирхолтой комментийг Ариукаа гэж хүн Гадаадад суугаа монголчуудад мэдээлэл түгээх төвийн веб (http://www.facebook.com/electionMN ) дээр үлдээсэн байсан болно.
Хүндэтгэсэн,
Монголжингоо Төгөлдөр
URL: