Гэрээ таван жил үүрч нүүдэллэн амьдардаг нэгэн

Хятадын иргэн Лю Линчао гэрээсээ гарлаа гэхэд эргэж харих юм уу, ямар нэгэн зүйлээ эрэх гэхэд ямар нэгэн бэрхшээл байхгүй. Учир нь, тэр өөрийнхөө гэрийг бүх эд зүйлтэй нь хамт байнга үүрээд явж байдаг нэгэн төрлийн эмгэн хумстай адил хүн.
Хулсаар барьсан энэ сууц нь доторхи зүйлтэйгээ нийлээд 60 кг жинтэй ч түүндээ нэг их түүртэхгүй ёстой харсан зүгтээ нүүдэллэн явна. Шөнө буудаллаад дотор нь жижигхэн түүдэг асаагаад хоол унд хийнэ. Гэр дотор нь багахан тавиуртай болохоор сав суулга гээд хэрэгтэй зүйлээ тэндээ тавина. “Би хаашаа л явна гэвэл тийшээ явж чадна. Ийш тийшээ явах, хаа нэгтээ очиход мөнгө зарах шаардлагагүй болохоор хэмнэлттэй байдаг юм” гэж тэр ярьж байна. Тэр энэ зөөврийн сууцаа таван жилийн өмнө барьснаас хойш өнөө хүртэл солиогүй яваа ажээ.

URL:

Сэтгэгдэл бичих