Шар металл “өөдлөх” үү?

This image was produced by an application from HighWater Designs Limited.

Энэ онд алтны үнэ 1600 ам.доллараас өсөх үү гэсэн асуулт дэлхийн эдийн засагчдын дунд бий болоод байна. Учир нь 2000 “ногоон” давна гэсэн хүлээлт өр, зээлийн хямралтай хамт хийсэн одож, ядаж 1500 ам.долларт тогтвортой хадгалагдах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. ­­

“Дэлхий дахинд мөнгө аадар мэт хаа сайгүй бууж байна. Хятадын валютын нөөц 2,2 их наяд, Энэтхэг 285 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болоод байгааг зохицуулах шаардлага тулгарлаа. Энэ их мөнгийг алтанд оруулбал шар металлын ханш үнэхээр тэнгэрт хадна” гэж “Money morning”-ийн туслах эрхлэгч, банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай Мартин Хачинсон бичжээ. Өчигдрийн байдлаар нэг унци /10.35 гр/ алтны үнэ 1386 ам.долларын ханштай байлаа. Өнгөрсөн сард Монголбанкны алтны нөөц 1.5 тонноор нэмэгдэж 5.8 тоннд хурсэн билээ. “Монголын Төвбанк 2008 оноос хойш анх удаа хамгийн их хэмжээний алт худалдан авлаа” хэмээн “Блүүмберг” энэ тухай мэдээлж байв. ­­­­­­­­

 

1.АНУ

АНУ-ын алтны албан нөөц 8133.5 тонн бөгөөд гадаад валютын нөөцөд эзлэх хувь нь 75.1 хувь юм.АНУ дэлхийд алтны нөөцөөрөө тэргүүлдэг бөгөөд гадаад валютад эзлэх хувиараа ч дээгүүрт явж байна.

 

2.Герман

Германы алтны нөөц 3391.3 тонн бөгөөд гадаад валютын 72.1 хувьд хүрээд байна.Гераны Төвбанк 2011 оны есдүгээр сараас хойш 4.7 тонн алт худалдсан байна.

 

3.Итали

Тус улсын алтны нөөц 2451.8 тонн бөгөөд гадаад валютын нөөцөд эзлэх хэмжээ нь 71.3 хувь юм.

 

4.Франц

Францын алтны нөөц 2435.4 тонн бөгөөд валютын нөөц дэх хэмжээ нь их буюу 69.5 хувь.

 

5.Хятад

Нийт нөөц нь одоогоор Хятадад 1054.1 тоннд хүрсэн нь гадаад валютын нөөцийнх нь 1.6 хувьтай тэнцэж байна. Хятадын 3.2 их наяд ам.доллар бүхий гадаад валютын нөөцөд алт маш бага хэмжээг эзэлсэн хэвээр байна.

 

6.Швейцарь

Тус улсад 1040.1 тонн алт бий. Энэ бол нийт гадаад валютын нөөцийн нь 10 хувьтай тэнцэх тоо. 2000 оноос тус улс 1300 тонн алт худалдсан байна.

 

7.Орос

Улаан талбайн эзэд 976.9 тонн алттай бөгөөд энэ нь нийт гадаад валютын нөөцийнх нь 9.5 хувьтай тэнцэж байгаа. ОХУ 2006 оноос хойш алт нөөцөлж эхэлсэн бөгөөд энэ нь руб­лийг олон улсын валютын нөөцөд оруулах төлөв­лөгөөтэй байжээ. Өнгөрсөн онд тус улс нөөцдөө 75 тонныг нэмсэн байна.

 

8.Япон

Наран улсын Төвбанк 765.2 тонн алттай бөгөөд энэ нь нийт гадаад валютын нөөцийнх нь 3.1 хувь.1950 онд тус улсын алтны нөөц дөнгөж зургаан тонн байсан бол 1959 он гэхэд 169 тоннд хүрсэн юм. Харин 2011 онд Төвбанк нь 20 их наяд иенийн үнэ бүхий алтыг худалдаж цунами болоод цөмийн хохирол амссан эдийн засгаа сэргээх алхам хийсэн билээ.

 

9.Нидерланд

Тус улсын Төвбанк 612.5 тонн шар металл үүцэлжээ. Өөрөөр хэлбэл нийт гадаад валютын нөөцийнх нь 58.7 хувь. 1999 он руу буцвал, Нидерланд Төвбанкны алтны гэрээний хүрээнд 300 тонн алтыг дараагийн 10 жилдээ худалдаална хэмээн мэдэгдэж байв. Гэвч бодит байдал дээр энэ нь дөнгөж 235 тоннд хүрсэн байна.

 

10.Энэтхэг

Энэтхэгийн Төвбанк 557.7 тонн алт нөөцөлсөн нь гадаад валютын нөөцийнх нь 9.6 хувьтай тэнцэж байна. Харин Засгийн газраас нь иргэдээсээ алт худалдан авахаар чармайж байгаа юм. Алтны импорт нь тус улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлж байна.

Зөвхөн Энэтхэгийн нөөцийн банк 200 тонн алт худалдан авахад 6,7 тэрбум ам.доллар заржээ. Энэ нь дэлхий дахины ашигт малтмалын жил бүрийн гарцын найман хувьтай тэнцэнэ. Хятадын Төв­банкны өнгөрсөн жилийн мэдээлснээр 2,3 их наяд ам.долларын валютын нөөцийнхөө хоёр хувьтай тэнцэх 1054 тонн алт хад­галсан. “Манай Нөөцийн банк нэлээд хэмжээний алт худалдан авах шийд гаргасан. Бараг 400 тонн байх. Бидний хувьд энэ нь энгийн үзэгдэл. Олон улсын валютын сан алтаа зарах хүсэлтэй байгаа, харин бид авахыг зорьж байна” гэж Энэтхэгийн Сангийн сайд Пранаб Мухержий өнгөрсөн онд “Файненшл Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Олон улсын валю­тын сангийн зүгээс 203,3 тонн алт худалдахаа зарлаж, Хятад ч их хэмжээний нөөц бүрдүү­лэхээ нэгэнт ил болгосон. Дэлхийн алтны зургаа дахь том нөөцлөг Хятад улс 2003 оноос хойш энэ металлын нөөцөө 76 хувиар өсгөсөн.

“Блүүмберг” сайтад өчигдөр Улаанбаатарын 17.07 цагийн байдлаар мэдээлснээр унци алт 1386 ам.долларын ханш­тай байлаа. Харин энэ үнэ 2000 “ногоон”-д хүр­вэл бидэнд ямар ашигтай гэж. Төсвийн алдагдал найман хувьд дөхөж байгаатай дүйвэл онцын ялгаа байна уу.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих