Хятад Мотоциклийн дугуй буудсанаас хоёр хүн амиа алджээ
БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн дугуй буудсанаас хоёр ч хүн нас барсан хэрэг орон нутагт гарчээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Бор бургас гэх газар 27 настай эрэгтэй Б мотоцикльтой явж байгаад осолдон, газар дээрээ нас барсан байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар багийн нутагт 40 настай эрэгтэй Т мөн л мотоцикльтой явж байгаад унаж нас баржээ. Ийнхүү хоёр ч хүн мотоциклоос унаж, нас барсан нь чанар муугаас болсон гэдгийг албаныхан хэлж байна.
Өөрөөр хэлбэл, хятад мотоциклийн дугуй маш хэврэг байдаг бөгөөд олгой нь хагарсан даруйдаа бууддаггүй аж. Унасан хөлөгт нь ямар гэмтэл гарсныг мэдээгүй жолооч хурдаа нэмэх үед дугуй буудаж, осолддог байна.
Энэ байдал өмнө нь цөөнгүй гарч байсныг орон нутгийн цагдаагийн газраас мэдэгдэж байжээ. Тиймээс хятад мотоцикльтой иргэд гадуур явахдаа анхаарап, болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж:
URL: