Дархан хотын доторх зам засварын ажил удааширчээ

77b7133243f114d6fd9cc234309abdfc_LДархан хотын доторх зам засварын ажилтай аймгийн Засаг дарга С.Насанбат газар дээр явж танилцав. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1160,7 сая төгрөгийн өртөгөөр гурван км замын засвар шинэчлэлийн ажлыг “Дархан Азза”, “Хотын зам” ХХК-ууд хоёр хэсэгт гүйцэтгэсэн.

“Хотын зам” компани нь хоёр Дархан хоорондох аюулгүйн тойргоос Консулын уулзвар хүртэлх замын ажлыг, “Дархан Азза” компани консулын уулзвараас 16 давхар байр, үйлчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх замын засварын ажлыг хийжээ. “Хотын зам” ХХК ажил гүйцэтгэх хуваарийн дагуу энэ сарын дөрөв дэх долоо хоногт асфальт бетон хучилтын нүхийг халуун асфальт бетоноор нөхөж дуусах байсан ч ажлаа эхлээгүй байжээ. Иймд зам засварын бүх ажлыг чанар сайтай гүйцэтгэж ирэх сарын дөрөв дэх долоо хоногт дуусгах үүрэг өглөө. Харин “Дархан-Азза” ХХК бүх ажлаа хуваарийн дагуу цаг хугацаанд нь гүйцэтгэж дуусчээ.

Дархан-Уул аймаг Б.Норовсамбуу

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих