Вакцинаас хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулна
Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна.
Энэ сарын 20-ноос 30-ныг хүртэл уг аян явагдана. Энэ удаад “Дархлаажуулалтын үр дүн-Улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтын товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах аж.
Иймээс эцэг эхчүүд харьяа өрхийн эрүүл мэндийн төв, сумын эмнэлэгтээ хандан хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах боломжтой.
URL: