Хакерууд Гуантанамогийн баазыг сүрдүүлэв
Олон улсын хакеруудын Anonymous бүлэг хэд хоногийн өмнө Америкийн цэргийн баазуудын сүлжээг эвдэлнэ хэмээн сүрдүүлсэн юм. Тэр тусмаа хакерууд Гуантанамод өлсгөлөн зарлаж буй хоригдлуудыг дэмжиж, тэднийг муу нөхцөлд хугацаагүйгээр хорьж буйг эсэргүүцжээ. Үүний улмаас Гуантанамо дахь АНУ-ын цэргийн бааз хакеруудын довтолгооноос сэргийлж интернэтээ салгасан байна.
Террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог энэ шоронг хаах ёстой гэдгийг Ерөнхийлөгч Барак Обама дахин сануулсан билээ. Гуантанамо нь хэтэрхий их зардал, чирэгдэлтэй, ийм их мөнгө үрж байгаа нь утгагүй явдал хэмээн Б.Обама үзэж байгаа аж. Тус шоронгийн нэг хоригдолд жилд 900 мянган доллар зарцуулдаг байна.
URL: