Цэргийн архив архичны үүр болжээ…
Би 2013. 05. 08 ний өдрийн үдээс хойш Цэргийн архиваас лавлагаа авахаар очиход тусгай ажилтай гээд үйлчилсэнгүй.
Учир нь цэргийн архивын баяраа өөрийн албан байгуулагдаа тэмдэглэж байгаа юм байна. Хууль, журам, тогтоол гаргаад архидахгүй орчин бүрдүүлнэ гэж шинэчлэлийн ЗГ дээр дооргүй яригдаж байгаа энэ үед иргэддээ үйлчилдэггүй албан өрөөндөө архидаж суудаг ажилтан нар даргаасаа аваад сууж байх юм.
Энэ байгууллага архивын лавлагаа авахад хэд хэдэн удаа явуулдаг , хүнд сурталтай, шан харамж хардаг, ажилтанууд нь халамцуухан иргэдэд үйлчилдэг гээд бичвэл их юм байна.
Ялангуяа Үнэнбаяр, Сарантулга, Амаржаргал нарын олон жил болсон архичин хурган дарга ажилтануудад арга хэмжээ авч чадахгүй байгаа бололтой.
Цэргийн архив чинь архичины үүр болоод удаж байна шүү Бат- Эрдэнэ сайдаа.
Шинэчлэлийн ЗГ- ийн сайдаа энэ байгууллагад салхи орж өөрчлөлт орох цаг болсон юм биш үү.
БЗД 16 хороо иргэн Р.Дорж
URL: