Алдармаа бааранд тасарч унажээ

Энэ удаагийн Mobile Yellow буландаа “Шинэ үе” продакшний Ц.Алдармааг онцолж байна. Царай зүс бие хаагаараа загвар өмсөгчдөөс дутаахаргүй жүжигчин Алдмармааг сайхан бүсгүй гэж олон хүн ярьдаг.

Нэг хэсэг Playboy сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтлүүлэн багагүй шугуианы эзэн болж байснаас гадна түүний нэрээр хуурамч фэйсбуук нээн түүн дээрээ Би үхмээр байна хэмээн бичиж жүжигчин бүсгүйг мөн л шар хэвлэлийн бай болгож байсан билээ. Харин энэ удаад түүнийг шөнийн клубт шоудан бага үгүй бужигнуулсан гэх мэдээлэл таржээ.

Тэрээр саяхан Доргио бааранд тасартлаа архи ууж өөрийгөө хянах чадваргүй болсон байна. Сүүлдээ бүжгийн талбай дээр гарч согтуу бүжиглэхдээ савж унан тэнд байсан хүмүүсийг нэлээдгүй сандаргаад амжжээ. Харин хамт явсан найзууд гялс босгон ,авч гарсан юм гэж зарим нэг шар мэдээллийн сайтуудад бичжээ.

Ямартаа ч жүжигчин бүсгүй бусадтай адил хүн л учир тэрээр чөлөөт цагаараа наргиж зугаацах нь түүний эрх юм.

 


Эх сурвалж: mobilenews.mn


URL:

Сэтгэгдэл бичих